Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болжээ

Ч.Сансар

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Перуг гүйцэж, 2023 онд дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон. Харин Конгогийн экспорт Перугийнхаас доогуур хэвээр байгаа талаар хоёр улсын албан ёсны мэдээллээс харж болно.

Конго улс өнгөрсөн онд 2.84 сая тонн зэс үйлдвэрлэсэн гэж тус улсын Төв банк мэдээлэв. Перугийн олборлолт 2.76 сая тонн байсан гэж тус улсын Уул уурхай, эрчим хүчний яам мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд Конго улс олборлолтоороо Перуг давж, дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болсон. Энэ нь хүнд суртал, улс төрийн хямралын улмаас Перугийн уул уурхайн хөрөнгө оруулалт буурсантай холбоотой аж. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч нь Чили улс хэвээр байна.

Харин Перу улс Конго улсаас илүү их зэс экспортолж байгаа юм. Перу өнгөрсөн онд 2.95 сая тонн зэс экспортолжээ. Энэ нь тухайн жилийн нийт олборлолтоос давсан нь өмнө байсан нөөцөө борлуулсантай холбоотой.

Перугийн Эрчим хүч, уул уурхайн сайд Ромуло Мучо энэ сарын эхээр 2024 онд зэсийн олборлолтоо 3 сая тоннд хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters