Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах "Гүнээсээ хайрлая" аяныг Оюу толгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Жил бүрийн 3 сарын 22-ны өдөр тохиодог "Дэлхийн Усны өдөр"-өөр “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалт боллоо.
"Гүнээсээ хайрлая" аян нь усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах зэрэг шийдлээр шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны баг гэсэн гурван номинациар шалгарууллаа.
Шилдэг иргэн: Д.Баасандорж
Газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан “Шилдэг судлаач, судалгааны баг” шагналыг Л.Бархас
Дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн “Шилдэг байгууллага”-аар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК