Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Э.Пүрэвдорж: “Build Mongolia 2024” үзэсгэлэнгээс техник технологийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэх, суралцах, нутагшуулах боломжийг эрэлхийлнэ

Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Build Mongolia 2024” олон улсын бүтээн байгуулалтын үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага болох  МОНКАБЕЛЬ СИСТЕМС ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Э.Пүрэвдоржтой ярилцлаа.

Caption

-МОНКАБЕЛЬ СИСТЕМС ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэн үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу?

-Манай компани нь дэд бүтэц, барилга байгууламжийн мэдээлэл холбоо, аюулгүй байдал, автоматжуулалт, цахилгаан, гэрэлтүүлгийн системийн суурилуулалт, худалдаа, ашиглалтын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

-Ер нь энэ хүртэлх хугацаанд хэрхэн үйл ажиллагаагаа тэлж, өргөжүүлж ирсэн бэ?

-Энэ асуултын хариултад би ерөнхийлөөд 3 зүйлийг нэрлэе гэж бодлоо.

Нэгт: Хийж бүтээх, өсөж дэвжих тэмүүлэлтэй, тасралтгүй суралцдаг, гар нийлсэн баг, хамт олон маань гол үндэс. 

Хоёрт: Бид компанийнхаа онцлог, хуримтлуулсан туршлага, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага, салбарын олон улсын чиг хандлага зэргийг үндэслэн үйл ажиллагаагаа солонгоруулж харилцагчдадаа нэг дороос мэдээлэл холбоо, автоматжуулалт, цахилгаан гэрэлтүүлгийн харилцан уялдаа холбоотой бүтээгдэхүүн, шийдэл, инженерийн суурилуулалтын үйлчилгээг цогц хэлбэрээр нийлүүлж, хүргэж, илүү үнэ цэн өгөх дээр төвлөрч ирсэн. 

Гуравт: Олон улсын тэргүүлэх систем хөгжүүлэгч, үйлдвэрлэгч vendor компаниудтай түншлэлийн сайн харилцаа холбоог хөгжүүлж, know-how – аас нь суралцсаар байгаа нь үйл ажиллагаа маань өргөжих бас нэгэн гол хүчин зүйл юм. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид дэлхийд тэргүүлэгч 50 гаруй систем үйлдвэрлэгч vendor компаниудын албан ёсны диллер болж бүтээгдэхүүн, шийдлүүдийг нь Монголынхоо зах зээлд нийлүүлж, нутагшуулж байна. Өнөөдөр манай инженер, борлуулалт, логистик, гүйцэтгэл техникийн баг маань ижил төстэй олон улсын компанитай эн зэрэгцэн бие дааж мэргэжлийн түвшинд инженерийн шийдлийг боловсруулж, гүйцэтгэлийг хийж байна.

-“Build Mongolia 2024” Үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Техник технологийн сүүлийн үеийн хөгжил дэвшил, чиг хандлагыг мэдэх, суралцах, нутагшуулах боломжийг эрэлхийлэх, мэдээлэл солилцох, мэргэжлийнхний дунд зөв харилцаа холбоо үүсэх чухал ач холбогдолтой үзэсгэлэн платформ болно гэж бодож байна. 

-“Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгвөл?

Энэ удаагийн Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн үеэр бид Нидерландаас гаралтай дэлхийд тэргүүлэгч Philips Signify компанийн хүнд үйлдвэрлэл, авто зам, гудамж, зам талбай, барилга байгууламж зэрэг ерөнхийлбөл дэд бүтцийн салбарыг бүхэлд нь хамрах Архитектурын Гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн, автоматжуулалтын шийдлүүдийг танилцуулах болно. Мөн Испанийн Simon компанийн дотор цахилгааны ухаалаг шийдлүүдийг танилцуулахаар бэлдсэн байна.

Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна вэ? Энэ талаарх таны бодол?

-Хөгжилтэй орнуудын жишгээр олон нийт маань эрүүл, аюулгүй, тав тух таатай орчинд ажиллаж амьдрах, Эдийн засаг маань цаашид хөгжихөд Монгол оронд маань дэд бүтцийн асар их ажлууд хийгдэх шаардлагатай. Үүний хүрээнд дэд бүтцийн салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн гэдэг утгаараа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, know-how, ямар боломжууд байгаа дээр мэдлэг, мэдээлэл авах, үр нөлөө нь цаашид түгэхэд үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна.