"Нүүрсээ бид ам нөхцөлөөр зарахгүй ээ. Харин биржээр дамжуулан арилжаалах хэмжээгээ жил болгон нэмэгдүүлнэ. Онцгой дэглэм Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон цагаас хойш ам нөхцөлтэй нэг ч гэрээг бид байгуулаагүй. Үүнийг албан ёсоор хариуцлагатай хэлэх нь зүйтэй" хэмээн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдлээ.