Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

DIGITALIZATION IN MINING MONGOLIA 2024 хиймэл оюун ухааныг уул уурхайн салбарт ашиглах талаар онцоллоо

“Digitalization in Mining Mongolia 2024” уул уурхайн технологийн арга хэмжээ 2024 оны 4-р сарын 12-нд “Digitize to Decarbonize” уриан дор зохион байгуулагдлаа. Тус чуулганд Монголын тэргүүлэх уул уурхайн компаниудын 250 гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлж, олон улсын 10 гаруй илтгэгч илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус арга хэмжээ эрдэс баялгийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэхэд боломжийн талаар санал солилцож, ажил хэрэгч гэрээ хэлэлцүүлгүүд олгохоороо онцлог юм. “Digitize to Decarbonize” арга хэмжээг нээж Уул уурхайн цахим шилжилт чуулганы санаачлагч А.Мөнхбадрал хэлсэн үгэндээ  “Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин зуунд дижиталчлал, автоматжуулалт, өгөгдөлд суурилсан технологиуд нь аж үйлдвэр, нийгмийг өөрчлөх шинэ эрин үеийг авчирлаа. Уул уурхайн салбарын хувьд цахимжуулалт бол анхаарч, хөгжүүлэх тодорхой шийдэл юм. Иймд дижитал хувьсгалыг бид тогтвортой хөгжлийн төлөө хариуцлагатайгаар хүлээн авч, түүний олгож буй боломжуудыг зөв зүйтэй ашиглах цаг иржээ” хэмээн хэлээд нээлтийн үгийнхээ төгсгөлд өөрийнхөө илтгэлийг хиймэл оюун ухаанаар боловсруулж, ямар  нэгэн засваргүйгээр уншсанаа тайлбарлалаа.

Хамгийн эхний илтгэгч Жеф Каерс (Стэнфордын их сургуулийн профессор) “Хиймэл оюун ухааныг Замби улсын зэсийн төсөлд хэрхэн үр дүнтэй ашигласан туршлага” сэдвээр тавилаа. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар геофизикийн судалгааг амжилттай хийж, өндөр нарийвчлалтай дата мэдээлэл боловсруулан тус судалгааг хийж гүйцэтгэснээ танилцуулсан юм. Тэрбээр хиймэл оюун ухааныг уул уурхайн салбарт ашигласнаар цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн хамгийн оновчлол бүхий нарийвчлалтай хайгуулын ажлыг гүйцэтгэх болсон талаараа танилцууллаа.

Petra datascince компанийн менежер Жордан Херрмани, “Хиймэл оюун ухаанаар уурхайн үйл ажиллагааг оновчлох нь” сэдвээр, Maptek компанийн геологич  Стив Салливан “Машин сургалтын алгоритм ашиглан богино хугацааны ордын нөөцийг “3D орчинд загварчлан тооцоолох аргачлал” сэдвээр, Арабын нэгдсэн Эмират улсын их сургуулийн профессор Г.Мөнхжаргал “Хиймэл оюун ухаан цаашдын хэрэглээ, уул уурхайн салбарт хэрхэн ашиглаж болох вэ” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэгчдын зарим нь Австрали, Эмират, АНУ-аас онлайнаар шууд холбогдож илтгэл тавьсан нь онцлог байв.   

Энэ удаагийн “Уул уурхайн цахим шилжилт чуулган 2024” хамтдаа дижиталчлалын хүчийг нээж, уул уурхайн салбарын шинэ зам мөрийг гаргацгаая уриан дор болсоноороо мөн сонирхолтой байлаа.
Уул уурхайг  дижиталчилснаар дараах үр дүнд хүрэх юм байна.

А.Сайжруулсан аюулгүй байдал: Дижитал технологи нь эрсдэлийг хянах, удирдахад тусалж, урьдчилан сэрэмжлүүлж, ослын магадлалыг бууруулна.
B. Үр ашгийг нэмэгдүүлэх: Өгөгдөл болон автоматжуулалтын хүчийг ашигласнаар уул уурхайн үйл ажиллагаа нь процессоо оновчтой болгож, зогсолтыг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
C. Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах: Дижиталчилал нь утаа, хог хаягдлын менежмент, усны ашиглалтын бодит цаг хугацаанд хяналт тавих зэрэг илүү тогтвортой үйл ажиллагааг идэвхжүүлж, уул уурхайн үйл ажиллагааны экологийн ул мөрийг багасгахад тусална.
D. Ажиллах хүчийг чадавхжуулах: Уул уурхайн дижитал өөрчлөлт нь ажлын шинэ боломжийг бий болгож, шинэ технологид дасан зохицох, нэвтрүүлэх чадвартай чадварлаг ажиллах хүч шаардагдана гэж үздэг аж.

"Ухаалаг уурхай” сэдвээр HUAWEI SMART PV SOLITIONS-ийн мэргэжилтэн Б.Алтангэрэл, Ө.Мөнх-Эрдэнэ, “Оюу Толгой” ХХК-ийн Геотехникийн ахлах инженер "Оюу Толгойн геотехникийн хяналтын систем: Мэдээлэл үндэслэсэн шийдвэр гаргах боломжийг олгохын тулд технологийг ашиглах нь”, “5D WORLD” ХХК Д.Батсүх  “Уул уурхайд GNSS, SLAM технологи, дрон, лидар, радарын хэрэглээ сэдвээр” илтгэл тавилаа.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлага болон, Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каерстай хийсэн ярилцлагыг “The Mongolian Mining Journal" сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаараас уншаарай.