Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Рио Тинто зэсийн уурхайг худалдан авахаас илүүтэй хөгжүүлэхийг эрхэмлэнэ

“Рио Тинто” ирэх таван жилд жилд нэг сая тонн зэс олборлох зорилтоо биелүүлэхийн тулд зэсийн шинэ уурхай худалдан авах бус хөгжүүлэхэд анхаарна гэж Зэсийн группийн захирал Б.Болд Чилид болсон Дэлхийн зэсийн хурал дээр мэдэгдлээ.

Рио Тинто одоо жилд дунджаар 700,000 тонн зэсийн үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд тус компани дотоодын нөөц бололцоогоо ашиглана.

Монгол улс, АНУ-ын Юта муж болон дэлхийн бусад улс оронд хэрэгждэг Риогийн зэсийн төслүүд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж Болд хэлэв. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чилийн Codelco компанитай хамтран ажиллах нь үйлдвэрлэлийн өсөлтөд хувь нэмэр оруулна.

Чилийн Сантьяго хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Рио Тинтогийн Арилжаа хариуцсан захирлаар саяхан томилогдсон Болд "шинээр уурхай худалдаж авахын оронд дотоодын нөөц бололцоогоо бүрэн ашиглаж үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх, хэнтэй, аль төсөл дээр хамтран ажиллах вэ гэдэгт бид гол анхаарлаа төвлөрүүлдэг” гэж хэлжээ.

Хэрвээ Чили улс уул уурхайн салбарт зөвшөөрөл олгох үйл явцаа сайжруулвал, тус улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа. Төсөл хэрэгжүүлэх зардал, цаг хугацаа нэмэгдэж байгаа хэдий ч хуучин уурхайгаа хөгжүүлэх нь шинээр уурхай худалдаж авахаас илүү үр ашигтай гэж Болд үзэж байна.

Эрчим хүчний шилжилтийн улмаас зэсийн эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна. Тиймээс шинээр уурхай худалдаж авсаны үр дүнд зэсийн нийлүүлэлт нэмэгдвэл тус шийдвэрийг оновчтой байсан гэж хэлж болно гэж Болд тэмдэглэлээ.

“Хоёр бизнесийг нэгтгэхээр зэсийн үйлдвэрлэл автоматаар нэмэгдэхгүй. Гол асуулт бол нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэж тэрбээр хэлжээ.

Зэсийн уурхай барих зардал жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. 2000 онд зэсийн шинэ уурхай барихад шаардагдах дундаж хөрөнгө нь нэг тонн зэс тутамд 4000-5000 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан. 2012 он гэхэд энэ үзүүлэлт нэг тонн тутамд 10 мянган ам.доллар болж өссөн бол сүүлийн үеийн судалгаагаар нэг тонн үйлдвэрлэхэд 44 мянган ам.доллар хүрэх төлөвтэй байна.

Зэсийн үнэ 15 мянган ам.долларт хүрч, энэ түвшнээс удаан хугацаагаар буухгүй байж чадвал тус салбар нь зэсийн олон шинэ уурхай барьж, үйлдвэрлэлээ эрчимтэй нэмэгдүүлж чадна гэж Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд саяхан тооцоолжээ

 

2013 онд Рио Тинто-д ажилд орж, 2021 онд Зэсийн группийн даргаар томилогдсон Б. Болд нь Монгол дахь Оюутолгойн гүний уурхайн өргөтгөлийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн аж.

Тэрээр 9-р сараас Арилжаа хариуцсан захирлаар ажиллах бөгөөд салбарын мэргэжилтнүүд түүнийг Рио Тинтогийн дараагийн гүйцэтгэх захирал болох магадлалтай хүмүүсийн нэг гэж мэдээлжээ.