ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ашигт малтмал судлалын багш, “Критикал минералс Монголиа” ХХК-ийн ахлах зөвлөх Д.Хашбат :
Лити /Lithuim/ нь Менделеевийн үелэх системийн гуравдугаарт байдаг хамгийн хөнгөн металл. Хамгийн идэвхтэй гадаад давхрааныхаа электроныг маш амархан алддаг, зөрүүлээд амархан авдаг шинж чанарт нь тулгуурлан цахилгаан цэнэгийг нөөцлөх чиглэлээр ашигладаг. Бидний хамгийн их хэрэглэдэг батерейнаас эхлээд мВт-ын хэмжээтэй цахилгаан цэнэг үүсгүүрийн үйлдвэрлэлд лити ашиглах болсон. Энэ утгаараа 2019 оны Химийн салбарын Нобелийн шагналыг лити-ион батерейн механизмыг нээсэн, түүнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн гурван эрдэмтэн John B. Goodenough, M. Stanley Whittingham болон Akira Yoshino нар хүртсэн. Тэдний эрдэм шинжилгээний ажил шинжлэх ухаанд хэр үнэ цэнтэй нээлт байсан бэ гэдэг нь эндээс харагдана.
2009 онтой харьцуулахад 2021 онд литийн хэрэглээ батерейн түүхий эд болгон ашиглах литийн хэрэглээ 300 дахин буюу гурав дахин өссөн. Литиг өмнө нь газрын тос боловсруулж, тослох материалд ашигладаг байсан бол 2009 оноос хойш ухаалаг гар утас, таблет, лаптоп, удирдлагатай машин зэрэг бүх л төрлийн mobile зүйлсийн хөдөлгөгч хүч, эрчим хүчний үүсгүүр болсон.
Америкийн Геологийн албанаас 2021 онд гаргасан дэлхийн литийн нөөц баялгийн мэдээгээр силикат хэлбэрийн лити 10 сая орчим тонн, давстай холбоотой лити 25 сая тонн байна. 40 сая тонн цэвэр лити дэлхийн хэмжээнд байна гэсэн мэдээллийг гаргажээ.
Нөөц нь хаана байна вэ?
Силикат хэлбэрийн литийн нөөц ОХУ, БНХАУ-д давамгайлдаг. Мөн Австрали, Канад, Африкийн зарим орнуудад байна. Давсны төрлийн лити нь “Литийн алтан гурвалжин” гэж нэрлэдэг Өмнөд Америкийн Чили, Боливи, Аргентин улсад давсны литийн 80 хувь нь, мөн Хятадын Сычуаньд багагүй хэмжээний лити байна.
Монголд одоогоор 656 мянган тонн литийн нөөц тогтоогдоод байна
Монгол лититэй юу? гэсэн асуултад хариулт хайж, бид 2016 оноос хойш литийн судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд 2019 оны байдлаар 656 мянган тонн литийн нөөцтэйг тогтоосон бол 2024 онд 24 мянга орчим тонн нэмэгдэж, нийт 683.6 мянган тонн литийн нөөцтэй. Одоо хоёр ордын хайгуулын ажил дууссан, энэ жилдээ нөөцөө тогтоох байх.
2024 оны хавар литийн дахин нэг ордын хайгуул хийж, ингээд литийн дөрвөн ордтой болж байна. Ковидоос хойш литийн судалгаа хийх сонирхол нэмэгдэж байна. Хайгуулын ажилд гадаадын хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа нь сайн зүйл болохыг тэрбээр онцлоод, нарийн тоо хэлэхгүй, ордын нэр дурдахгүйгээр судалгааныхаа үр дүнгээс танилцуулснаа тодруулан хэлсэн юм. Яагаад литийг сонирхож байна вэ? Глобаль критикал минериалын жагсаалтын эхний дөрөвт лити орж байна. Бидний амьдралыг ухаалаг төхөөрөмжгүйгээр төсөөлөхөд хэцүү болсон. Хүн бүрийн гарт батерей буюу гар утас байна. Литийн эрэлт их байгаа ч нийлүүлэлт нь хязгаарлагдмал байна. Бусад ашигт малтмалын төрөлтэй харьцуулахад лити-н судалгаа бараг хийгдээгүйтэй адил бөгөөд тэр утгаар олборлолт нь ч амаргүй аж.
Завханы Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэгийн залгаа хилийн цаана Тувад литийн хоёр том гигант орд бий. Хятад улс 2010-2013 онд орон даяар литийн судалгаа хийж, литийн потенциалтай бүсүүдээ тогтоосон бөгөөд БНХАУ-ын Алтайн өөртөө засах мужийн Алтай хотод монголчилбол “Хөх тогоо” гэж орд бий.
Монголд силикат хэлбэрийн литийн орд байна. Далайн түвшнээс дээш 2500 м-ээс дээш өндөрт давсан хэлбэрийн лити байх боломжтой ба манайд одоо давсны төрлийн литийн хайгуул хийж байгаа аж.
Дэлхий дахинд төдийгүй Монголд литийн литийн хайгуул хийх сонирхол нэмэгдэж байгааг судлаач Л.Хашбат онцлон хэлсэн юм.
Литийн хайгуул судалгааны үргэлжлэн явагдаж буй бөгөөд Монгол орны литийн нэгдсэн дата мэдээлэл гарах ёстой. Ингэснээр чухал ашигт малтмалын жагсаалтад гол байр эзлэх элементийн нэгээр лити зүй ёсоор нэрлэгдэж буйг семинарт оролцсон салбарын мэргэжилтнүүд хэлж байв.