П.Жаргалсүрэн
Хятад, Пакистан нар уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уул уурхай, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг сайжруулахаар тохиролцсон гэж 2024 оны 6-р сарын 9-нд хоёр орны хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Хятадын ГХЯ-ны нийтэлсэн хамтарсан мэдэгдлийн дагуу, эдгээр хоёр улс хамтран Хятадын хөрөнгө оруулалтыг Пакистаны уул уурхайн салбарт татах, хүдрийг гүн боловсруулах зэрэг үйл ажиллагааг тусгасан уул уурхайн паркуудын төлөвлөлтийг сайжруулах аж.
Эх сурвалж: mining.com