Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чулуу нурсаны улмаас “Codelco” компанийн зэсийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөллөө

П.Жаргалсүрэн

Дэлхийн хамгийн том зэс нийлүүлэгч уурхайн компани болох “Codelco” компанийн уурхайд чулуу нурсанаас үүдэн олборлолт нь огцом буурч, одоо тус компани үйлдвэрлэлээ сэргээхээр ажиллаж байна гэж “Codelco” компани мэдэгдлээ.

Төрийн өмчит компани El Teniente уурхайн талаарх асуултад хариулахдаа "Иймэрхүү гэнэтийн үйл явдлыг бид жилийн төлөвлөгөөнд урьдчилан тооцдог учир үйлдвэрлэлийн төсөвт нөлөөлөхгүй" гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 6 дугаар сард нуралтад өртсөн газар доорх уурхайг засварлаж байгаа тул El Teniente уурхайн эхний хагас жилийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс бага байсан. 

Үүний улмаас “Codelco” компанийн уурхайн олборлолтын хэмжээ сүүлийн 25 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ. El Teniente  уурхайн олборлолт өнгөрсөн оны 4 дүгээр сард 32%-иар буурсан байна гэж Чилийн зэсийн хорооноос мэдээлэв. Энэ нь гурван жилийн хугацаанд “Codelco” компанийн үйлдвэрлэл муу байсан гол хүчин зүйл болохыг тоо баримтаар харуулж байна.

Эх сурвалж: mining.com