Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Норвегийн “Rare Earths Norway” компани Европт хамгийн томд тооцогдох газрын ховор элементийн ордыг нээжээ

Т.Бямбанаран

Rare Earths Norway (REN) компани Норвег улсын зүүн өмнөд хэсэгт орших Fen Carbonatite цогцолбор дахь газрын ховор элементийн хамгийн том ордыг эзэмшиж байгаа гэж зарлав.

Гурван жил хайгуул хийсний эцэст REN компани Fen Carbonatite цогцолбор дахь ашигт малтмалын нөөцийн анхны албан ёсны тооцоог гаргажээ. Энэхүү тооцоог ашигт малтмал болон хүдрийн нөөцийн тайланд ашигладаг JORC 2012 кодын дагуу хийсэн байна. REN компани Fen Carbonatite цогцолборын 90 орчим хувьд хайгуул хийх зөвшөөрөлтэй аж.

Fen Carbonatite цогцолборын таамагласан ашигт малтмалын нөөцийн тооцоогоор нийт 1.57% газрын ховор оксид (TREO) агуулсан 559 сая тонн материал байгаа юм. Энэ нь ойролцоогоор 8.8 сая тонн газрын ховор оксид болох бөгөөд эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж тус компани мэдээлэв.

Fen Carbonatite цогцолборт цахилгаан автомашин, салхин сэнс үйлдвэрлэхэд ашигладаг 1.5 сая тонн газрын ховор элемент байгаа гэсэн тооцоо бий. Мөн эдгээр газрын ховор элементийн хомсдол үүсвэл үйлдвэр, технологид сөргөөр нөлөөлнө гэж Европын холбоо (ЕХ) үзэж байна.

Одоогийн байдлаар далайн түвшнээс доош 468 метрийн гүнд байгаа ашигт малтмалын нөөцийн тооцоо гаргажээ. Норвегийн Геологи Хайгуулын алба болон “Телемарк мужийн зөвлөл”-ийн геологийн зөвлөхийн хийсэн хайгуулын өрөмдлөгөөс үзэхэд эрдэсжилт далайн түвшнээс доош 1000 метрийн гүнд хүрч байгаа ажээ.

Уул уурхайн шинэ технологи хөгжсөнөөр нөөцийн тооцоо нэмэгдэнэ гэж REN мэдэгдсэн бөгөөд хайгуулын өрөмдлөгийг энэ онд хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: mining.com