Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэлхийн зах зээл дэх алтны ханш

Ц.Элбэгсайхан

Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэн дээд түвшнээ удаа дараа шинэчлэн тогтоож байна. Алтныханд таатай цаг хугацаа дахин тохиож байх шиг. 2020 он, цар тахлын улмаас дэлхий нийтээрээ “шок” болж худалдаа арилжаа зогсонги байдалтай болсон үе. Эгзэгтэй, хатуу чанга хөл хорио хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байсан тэдгээр жилүүдэд Монгол Улсын эдийн засаг маш эмзэг мэдрэмтгий болж ирсэн. Гадаад худалдаа тасалдсан, дотоодод бараа таваар хомсдсон тэр үед эсрэгээр алтны ханш “цойлж” эхэлсэн нь Төв банканд валютын нөөцөө хамгаалах “алтан” боломжийг олгосон гэж хэлж болно. Тэр жил алтны экспортын орлого зэсийнхийг давж, нүүрсний дараа буюу Монгол Улсын хоёр дахь том экспортын бүтээгдэхүүнээр тодорсон юм. Нийт 30.5 тонн алт экспортолсон нь өмнөх жил буюу 2019 оныхоос даруй 2.4 дахин өндөр байв. Харин тухайн жил Монголбанк 23.6 тонн алт худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл олдсон боломжийг “тултал” ашиглажээ. Өнөөдөр алтны ханш 4 жилийн өмнөхтэй харьцуулбал бараг 20-иод хувь дээгүүр тогтож байна. Цаашид ч өсөх хүлээлт үүсээд буй. Тэгвэл энэ боломжийг монголчууд хэрхэн ашиглах бол  2023 онд алт тушаалт 17.9 тонн болж буурчээ. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд алтны ханш ерөнхийдөө өсөх чиг хандлагатай явж ирснийг харгалзан үзвэл энэ нь сайнгүй үзүүлэлт. Магадгүй энэ нь манай улсын олборлолтын хүчин чадалтай холбоотой байж болох юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт 100 гаруй алтны орд судлагдсанаас 15 орчим нь эдийн засгийн үр ашигтай. Тэгэхдээ бас тэдгээрийн зарим нь бүрэн ашиглагдаж дууссан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл (1)

  • Fatima_Frisco (3.93.40.64)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах