Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Арабын уул уурхайн сайд Чили улстай литийн талаар ярилцана

Т.Бямбанаран

Саудын Арабын Хаант Улсын Уул уурхайн сайд 7 дугаар сард Чили улсад айлчилж, тус улсын Уул уурхайн сайдтай уулзахаар төлөвлөж байна гэж Чилийн Засгийн газар 6 дугаар сарын 15-нд мэдэгдэв.

Саудын Арабын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Бандар Алхорайеф 3 дугаар сард Reuters агентлагт “Манай улс цахилгаан автомашины салбарыг хөгжүүлэхээр зорьж байгаа тул гадаадаас литийг импортлох сонирхолтой байна” гэжээ.

Пүрэв гарагт Reuters агентлагт тус хоёр улсын сайд литийн олборлолтод хөрөнгө оруулах талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Чили бол цахилгаан батарейн гол түүхий эд болох литийн хоёр дахь том үйлдвэрлэгч улс юм.

Эх сурвалж: mining.com