П.ЖАРГАЛСҮРЭН, Т.БЯМБАНАРАН
Оюу Толгой компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын голын нутагт орших Хар ямаатын амны 2 байршилд 91,6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлээ
“Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа.
2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр техникийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнтэй танилцахаар БОАЖЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн БОАЖГ, Хонгор, Шарын гол сумдын төлөөлөл, “Бугант Нандин” ХХК-ийнхан, Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн байгуулагынхан, нутгийн иргэд оршин суугчид, малчид ирсэн байв.
Хариуцлагагүй уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн байдалтай олон жил болсон. Харин нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд эвдэрсэн газруудыг хүн, мал амьтанд аюулгүй болгон нутгийн экосистемийг хэвийн эргэлтэд оруулж сэргэх боломжтой болгожээ.
Ингэснээр дараах хэд хэдэн өөрчлөлтийг үзүүлнэ хэмээн нөхөн сэргээлт хийсэн “Бугант Нандин” компанийн захирал С.Батсүх хэллээ.
Цаашид нөхөн сэргээлт хийсэн газруудынхаа аюулгүй байдлыг хангаж, дахин хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанд өртөхгүй байлгахад ард иргэд болон нутгийн удирдлагуудын оролцоо чухал талаар оролцогчид онцолж байлаа.
Нөхөн сэргээлт хийхийн өмнө
Нөхөн сэргээлт хийсний дараа