Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” компани Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2 үе шаттай хэрэгжүүлэх юм.

Төслийн нийт санхүүжилт 1 их наяд төгрөг бөгөөд одоогоор 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази, номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, технологитой гэдгээрээ онцлогтой.

Төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж, 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгон, жилд дунджаар 185,8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж, улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэх, бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг өсөх зэрэг олон эерэг давуу тал бий болох юм байна.

Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг девелопиент групп” компаниуд оролцож УУХҮЯ, Эрдэнэс Тавантолгой компанийн инженерүүд хяналт тавьж ажиллалаа.

Нээлтийн үйл ажиллагаа манай фото сэтгүүлчийн дуранд: