П. Жаргалсүрэн
“Xanadu Mines” компани Дорноговь аймаг дахь зэс-алтны “Улаан уул” төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмалын арвин баялаг бүхий ойролцоогоор 57 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.
"Улаан уул” төслийн хайгуулын өрөмдлөгөөр бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрчээ. Нийт дөрвөн цооногт ойролцоогоор 4880 метрийн алмазан өрөмдлөг хийхэд бүх цооногт гадаргатай харьцангуй ойр бүсээс өндөр түвшний эрдэсжилт илэрсэн тухай уг компани мэдээллээ.
"Улаан уул” төслийн хайгуулын өрөмдлөгөөр бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрчээ.
Xanadu Mines компанийн Хайгуул хариуцсан дэд захирал, доктор Эндрю Стюарт хэлэхдээ, "Манай хайгуулын баг 2024 оны хоёрдугаар хагаст дараагийн шатны өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Энэхүү өрөмдлөгийн үр дүн нь манай хайгуулын үйл ажиллагааг илүү баталгаатай болгоно” гэжээ.
Эх сурвалж: xanadumines.com