Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Оросоос Европ руу экспортолсон байгалийн хий 6 дугаар сард жилийн 23%-иар өссөн байна

П.Жаргалсүрэн 

ОХУ-ын "Газпром" компани 6 дугаар сард Европ руу нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өссөн гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

"Газпром" компани өнгөрсөн оны 6 дугаар сард 66.8 сая шоо метр хий дамжуулсан бол энэ оны 6 сард энэ үзүүлэлт өсөж, өдөрт дунджаар 81.8 сая шоо метр дамжуулсан байна гэж "Ройтерс" агентлаг Европын Entsog групп болон “Газпром” компанийн мэдээлэл дээр тулгуурлан тооцоолжээ.

2024 оны 6 дугаар сард TurkStream-г засварласны улмаас “Газпром”-ын экспортын хэмжээ өмнөх сарынхаас буурчээ.

 “Газпром” компани 2023 оны эхээр экспортын мэдээгээ сар бүр гаргахаа зогсоосон. Уг компанийн хийн нийлүүлэлт их хэмжээгээр буурсан нь Европын орнууд руу хийн экспорт зогссонтой холбоотой ажээ.

Украины дайнаас өмнө Орос улс нийт байгалийн хийн гуравны нэгийг Европт нийлүүлдэг байсан. Өнгөрсөн жил “Газпром”-оос Европ руу дамжуулах байгалийн хийн экспорт 2022 онтой харьцуулахад 55.6%-иар багассан.

Үр дүнд нь “Газпром”-ын Европ руу нийлүүлэх хийн хэмжээ багасч, үнэ ханшид сөрөг нөлөө үзүүлсэний улмаас тус компани 23 жилийн хугацаанд анх удаа цэвэр алдагдал хүлээсэн байна.

 

Эх сурвалж: oilprice.com