Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс нар, салхины эрчим хүчний салбарт тэргүүлж байна

Ч.Сансар

БНХАУ нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Одоогийн байдлаар Хятадад дэлхийн бусад орноос хоёр дахин их хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудыг барьж байна гэж Global Energy Monitor (GEM) судалгааны төв шинэ тайландаа дурджээ. 

Одоогоор Хятадад 180 ГВт нарны, 159 ГВт салхин цахилгаан станцууд баригдаж байна. Энэ нь Өмнөд Солонгосыг бүхэлд нь эрчим хүчээр хангах хүчин чадал юм.

Барилга угсралтын шатандаа орсон 339 ГВт-ын нар, салхины станцууд нь Хятадад барих гэж буй салхи, нарны станцуудын нийт хүчин чадлын гуравны нэгийг эзэлж байна. Харин дэлхийн хэмжээнд барилгын ажлаа эхлүүлсэн нар, салхины төслүүдийн тоо нь нийт төлөвлөсөн төслийн дөнгөж 7%-ийг эзэлж байна.

Одоогоор дэлхийд баригдаж буй нар, салхины нийт станцын бараг гуравны хоёр нь Хятадад бий. 40 ГВт-ын хүчин чадал бүхий нар, салхин станцууд АНУ-д баригдаж байгаа бөгөөд тус улс энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 2-р байранд ордог. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улсын суурилуулсан нарны станцуудын хүчин чадал нь өнгөрсөн 3 жилд Хятадад нийт барьсан болон 2023 онд дэлхийн бусад орны нийт барьж угсарсан нарны станцуудын хүчин чадлаас илүү байсан гэж GEM судалгаанд дурдсан байна.

2023 онд Хятадад үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүч нь нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 50%-иас давжээ.

Хятад бол салхи, нарны эрчим хүч, усан цахилгаан станц, нүүрсустөрөгчийн салбарт дэлхийд хамгийн их хөрөнгө оруулдаг улс юм.

Хятад улс нар, салхины хүчин чадлаар дэлхийд тэргүүлдэг хэдий ч өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрсний станцуудаа ажиллуулсаар байна. Мөн нүүрсээр ажилладаг олон шинэ станцыг барихаар төлөвлөжээ.

эх сурвалж: oilprice.com