П.Жаргалсүрэн
ОХУ-ын далайн түүхий нефтийн экспорт 2023 оны 8 дугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурсан нь Оросын нефть боловсруулах түвшин нэмэгдэж, Москва ОПЕК-ийн үйлдвэрлэлийн квотоо биелүүлэхээр ажиллаж байгаатай холбоотой гэж Bloomberg мэдээллэв.
Bloomberg-ийн шинжээч Жулиан Лигийн мэдээлснээр, 7 дугаар сарын 21-нийг дуустал дөрвөн долоо хоногийн хугацаанд Оросын экспортын түүхий нефтийн тээвэрлэлтийн дундаж хэмжээ 2023 оны 8 дугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.
Энэ тээвэрлэлт 2024 оны 4 дүгээр сарын экспортын оргил үетэй харьцуулахад өдөрт ойролцоогоор 710,000 баррелиар буурсан байна.
Орос улс үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлээ бууруулах тохиролцоогоо биелүүлэхээ амлаж, цаашид олборлолтоо үргэлжлүүлэн багасгана гэжээ. Үүний зэрэгцээ, дотоодын нефть боловсруулах түвшин эрэлт ихэссэний улмаас энэ 7 дугаар сард сүүлийн зургаан сарын хамгийн дээд хэмжээндээ хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлэхдээ, Москва сүүлийн үед үйлдвэрлэлээ бууруулах амлалтаа биелүүлж чадахгүй байгаатай холбоотой Орос болон ОПЕК-ын хооронд асуудал гараагүй гэжээ.
ОПЕК-ийн Нарийн бичгийн даргын газар өнгөрсөн долоо хоногт Ирак, Казахстан, ОХУ-аас 2024 оны эхний зургаан сарын хугацаанд хэт их үйлдвэрлэлээ нөхөж, цаашид олборлолтоо бууруулах төлөвлөгөөг хүлээн авсан гэж мэдэгдэв.
ОПЕК-ийн мэдээлснээр, зургаан сарын хугацаанд Ирак 1,184 сая баррель, Казахстанд 620,000 баррель, Орост 480,000 баррель нефть илүү олборлосон гэжээ.
Эх сурвалж: Oilprice.com