Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Критикал минералын үйлдвэрлэлд Хятадын ноёрхол буурч байна уу?

Т.Бямбанаран, П.Жаргалсүрэн

Зэс, кобальт, лити, никель зэрэг критикал минералын эрэлт өсөж байна. Цахилгаан машинаас эхлээд салхин сэнс хүртэл олон төрлийн шинэ технологид ашиглаж байгаа нь эдгээр түүхий эдийн эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар дэлхийн кобальт, бал чулуу, литийн үйлдвэрлэл 2050 он гэхэд одоогийнхоос бараг зургаа дахин өсөх төлөвтэй байна (Дэлхийн банк).

Statista-ийн доорх графикаас харахад НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас (UNCTAD) саяхан нийтэлсэн тоо баримтад Хятад улс дэлхийн критикал минералын боловсруулах хүчин чадлын гуравны хоёр орчим хувийг эзэлж байна.

Эдгээр материалыг дэлхийн өнцөг булан бүрд олборлож байгаа ч одоогоор дэлхийн хэмжээнд хөнгөн цагаан, лити, кобальтын талаас илүү хувийг, газрын ховор металл, марганцын 90 орчим хувийг, байгалийн бал чулууны 100 хувийг Хятад улс боловсруулж байна. Түүнчлэн, энэ улс дэлхийн зэс, никелийн гуравны нэгээс илүүг боловсруулдаг ажээ.

Хэдийгээр Хятад улс критикал минералын үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа ч ноёрхлоо алдаж байна. Тухайлбал, АНУ, Австрали улс 2010 оноос хойш газрын ховор элементийн олборлолтоо нэмэгдүүлсэн бол сүүлийн үед Мьянмар, Тайланд өмнөхөөсөө хавьгүй илүү олборлолт хийж эхэлжээ.

Эх сурвалж: reuters.com