Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын байгалийн хийн үнэ 5%-иар уналаа

П.Жаргалсүрэн

АНУ-ын эдийн засаг сулрах болгоомжлолоос үүдэн Норвегийн нийлүүлэлт сайн байгаа учраас Европын хийн үнэ даваа гарагт 5%-иар буурч 38.16 доллар болжээ.

Израйль, Ираны хооронд хурцадмал байдал үүсч байгаатай холбогдуулан Европ дахь хийн үнэ өнгөрсөн долоо хоногт 13%-иар өссөн байна. Ази тивд шингэрүүлсэн байгалийн хийн (ШБХ) эрэлт нэмэгдэж байгаа нь Европт хийн нийлүүлэлтийг багасахад нөлөөлж байна.

Гэвч энэ долоо хоног Европын болон Их Британийн шатахууны бөөний үнэ огцом уналаа. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Норвегийн нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэд сөргөөр нөлөөлөв.

Европт дулаан өвөл болж, хийн нөөц ихтэй байсан тул хоёр өвлийг даван туулах боломжтой байв. Хэрэв Азид ШБХ-ийн эрэлт нэмэгдэж, Европ руу чиглэсэн урсгал багасвал Европын хийн үнэ өсөж мэднэ. Дэлхийн эдийн засаг хямарч, түүхий эдийн эрэлт сулрах вий гэсэн болгоомжлол нь оны сүүлээр энэ төлөвийг өөрчилж магадгүй юм.

Европын байгалийн хийн нөөц 8 дугаар сарын 3-ны байдлаар 85.70%-тай байгааг "Gas Infrastructure Europe" холбооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харж болно.

Эх сурвалж: oilprice.com