-Трансвест Монголиа ХХК-ийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа-
Трансвест Монголиа ХХК-ийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ 8 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү компани нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.
Трансвест Монголиа ХХК нь Японы нэр хүнд бүхий Сүмитомо Корпорацын хөрөнгө оруулалттай бөгөөд дэлхийд тэргүүлэх Комацугийн дистрибьютер болох Канадын Эс-Эм-Эс Экьюпмент компанийн охин компани.
Тус компанийн 15 жилийн ойн баярыг нээж Сүмитомо Корпорацын Захирал Кэничи (Кэвин) Хиуга, Эс-Эм-Эс Экьюпмент компанийн гүйцэтгэх захирал Робин Херд болон Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл нар үг хэллээ.
Сүмитомо Корпорацын Захирал Кэничи (Кэвин) Хиуга: Манай Сүмитомо Корпораци нь 1992 онд Улаанбаатар хотод анхны салбараа нээж Монголд 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Трансвест Монголиа ХХК компаниар дамжуулан Монгол Улсын уул уурхайн гол салбарт чухал хувь нэмэр оруулан бат бөх, чинээлэг нийгмийг бүтээх зорилготой ажиллаж байна. Комацугийн бүтээгдэхүүн, Трансвест Монголиа ХХК-ийн үйлчилгээний чанарт итгэдэг олон тооны харилцагчдын итгэлийг хүлээж үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүгдийг нэг өдөр бүтээх боломжгүй, 15 жилийн нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм. Харилцагчдад дэмжлэг үзүүлэх өөр олон боломжууд гарч ирсээр байна. Сургалтын шинэ төв нээгдсэнээр Трансвест Монголиа ХХК-ийн чанартай үйлчилгээг үргэлжлүүлэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. Энэхүү чухал хөрөнгө оруулалтаар дамжуулан Трансвест Монголиа ХХК нь Монгол харилцагчдын итгэлийг хүлээж амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
Эс-Эм-Эс Экьюпмент компанийн гүйцэтгэх захирал Робин Херд: Трансвест Монголиа ХХК болон хамт олноо 15 жилийн өндөрлөгөөс эргэн харахад богино хугацаанд бидний бүтээсэн өсөлт, үр дүн үнэхээр гайхалтай. Уул уурхайн шинэхэн төслөөс гараагаа эхэлсэн компани маань хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн улсдаа тэргүүлэгч болтлоо өсөн дэвжиж, тасралтгүй хөгжиж байна. Трансвестийн баг, хамт олон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс эхлээд дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, технологи, харилцагчийн үйлчилгээг тэргүүн эгнээнд тавьдаг ажлын байрны соёлыг бий болгож чадсан. Түүнчлэн бид Монгол Улсын хэмжээнд эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг дэмжсэн Байгууллагын нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгэмд манлайлагч аж ахуйн нэгж болон хөгжиж байна. Өнгөрсөн 15 жил бол зөвхөн эхлэл. Энэ богино хугацаанд хийсэн бүтээн байгуулалт жижиг ялалтаас эхлээд улс орны хэмжээнд бизнес эрхлэхэд гаргасан томоохон өөрчлөлтүүд, ололт амжилтыг тэмдэглэх нь зүйтэй. Бидний өнөөдрийн амжилт гайхалтай сэтгэл хөдөлгөм ирээдүйн суурийг тавьсан.