Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Японы шилдэг газрын тос, байгалийн хийн хайгуулын компани хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг нэмэгдүүлэхээр шийдлээ

П.Жаргалсүрэн

Японы хамгийн том газрын тос, байгалийн хийн хайгуулын Inpex компани эхний хагас жилийн цэвэр ашиг нь буурсан ч хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Пүрэв гарагт Inpex компани 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5%-иар буурсан байна. Гэсэн хэдий ч өмнөх оныхтой харьцуулахад компанийн орлого 10.4%-иар, үйл ажиллагааны ашиг нь 15.3%-иар өссөн байна.

Цэвэр ашиг ийнхүү буурсан нь Австралид төлөх татвар болон хайгуулын зардал нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

Inpex компани хувьцааны ханшинд сөргөөр нөлөөлсөн хүчин зүйлсийг судалсны дараа хөрөнгө оруулагчидтайгаа хамтын ажиллагаагаа сайжруулж, хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой байгаа юм.

Тус компани нь 2023 оны 8 дугаар сард "Компанийн үнэ цэнийн тогтвортой өсөлт" санаачилгыг эхлүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын өгөөжийн талаарх санал хүсэлтийг хүлээн авсны дараа хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьж байна.

2024 оны хувьд Inpex одоо хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг үнэ цэнийн хувьд дээд амжилт тогтоож, нийт төлбөрийн харьцаа 65 орчим хувь болно гэж таамаглаж байна.

Inpex 2024 оны хувьцааны ногдол ашгийн таамаглалаа өсгөж, нэмэлт хувьцаа худалдаж авахаа зарлалаа. Ингэснээр 2024 онд тус компани нийт 884 сая ам долларын хувьцаа эргүүлэн худалдаж авахаар болж байна.

Дэд ерөнхийлөгч Дайсуке Ямада "Бүтэн жилийн орлогын хэтийн төлөвийг харгалзан хувьцаа худалдан авч, ногдол ашгаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр шийдсэн" гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

 

Эх сурвалж: Oilprice.com