Т.Бямбанаран
Энэтхэгийн Газрын тосны яам түүхий нефтийн үнэ унасны улмаас газрын тосны бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварыг тэглэх асуудлыг авч үзэхийг тус улсын Сангийн яамнаас хүссэн гэж Энэтхэгийн ET Now суваг даваа гарагт мэдээлэв.
Газрын тосны компаниуд нефтийн үнэ 80 доллароос доош байвал хэт их ашиг хийдэггүй хэмээн Газрын тосны яамнаас Сангийн яаманд танилцуулжээ.
ET Now мэдээллийн суваг нь гэнэтийн ашгийн татварыг тэглэх нь Газрын тос, байгалийн хийн корпорац (ONGC), Oil India зэрэг Энэтхэгийн үйлдвэрлэгчдэд тустай гэжээ.
2022 оны 7 дугаар сард Энэтхэг улс гэнэтийн ашгийн татварыг нэвтрүүлсэн. Энэхүү татварын зорилго нь дотооддоо газрын тосоо их хэмжээгээр борлуулж, экспортоо бууруулахыг дэмжсэн аж.
Экспортын өгөөж өндөр байгаа тул зарим боловсруулах үйлдвэр дотоодын зах зээлд нийлүүлэлтээ багасгаж байна" гэж Засгийн газраас тухайн үед гаргасан мэдэгдэлд дурджээ.
Засгийн газар дотооддоо олборлосон түүхий нефтээс гадна бензин, дизель түлш зэрэг бүтээгдэхүүнд гэнэтийн ашгийн татвар ногдуулсан.
Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн түүхий нефтийн гэнэтийн ашгийн татварыг 8 дугаар сарын 1-нээс бууруулж, нефтийн бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татварыг тэглэсэн.
Эх сурвалж: mining.com