Т.Бямбанаран, П.Жаргалсүрэн
Оюу толгой компани 2024 оны II улирлын байдлаар 52,531 тонн баяжмал дахь зэс, 46,884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Тус компани 2024 оны II улирлын гүйцэтгэлийн тайлангийн хурлаа өнөөдөр компанийн төв оффистоо хийлээ.
Энэ үеэр гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер Оюу толгой компанийн шинэчилсэн стратегийн талаар танилцуулж, тайлант хугацаанд гаргасан онцлох амжилтуудыг дурдав.
Тус компани шинэчилсэн стратегийнхаа хүрээнд “Хамт олон, хамтын ажиллагаа, хөрст дэлхий, хүртэх өгөөж” гэсэн дөрвөн үндсэн тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хамт олон тэргүүлэх чиглэлийн хүрээнд энэ хугацаанд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.12 ноогдож “Рио Тинто” группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангасан уурхай болсон байна. Нийт 148,629 хүн/цагийн сургалтад ажилтнуудаа хамруулан ур чадварыг сайжруулжээ. Хамтын ажиллагааны хувьд 2024 оны II улирлын байдлаар орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 26.3 тэрбум төгрөг зарцуулсан бол 306 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн тухайгаа тайлагналаа. Хөрст дэлхий тэргүүлэх чиглэлийн хүрээнд тайлант хугацаанд ус дахин ашиглалтын зорилт 80 хувь байсан бөгөөд зорилтоо давуулан биелүүлж, дунджаар 88.5%-д хүргэжээ. Хүртэх өгөөжийн хувьд 52,531 тонн баяжмал дахь зэс, 46,884 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ.
Компанийн тайлант хугацаанд гаргасан онцлох амжилтуудыг дурдвал: