Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг Оросын нефтийн хамгийн том импортлогч орон боллоо

П.Жаргалсүрэн 

Энэтхэг Оросын нефтийн импортоор Хятадыг гүйцэж дэлхийд тэргүүлж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Энэтхэгийн тээвэрлэлтийн тоо баримтаас харахад 7 дугаар сард өдөрт 2.07 сая баррель Оросын түүхий нефтийг импортолсон нь өмнөх сараас 4.2%, өнгөрсөн оны мөн үеэс 12% өссөн байна. Хятадын гаалийн мэдээгээр, Энэтхэгийн 7-р сарын түүхий нефтийн импортын хэмжээ Хятад улсын 1.76 сая баррелиас давсан байна.

Барууны орнууд Оросын шатахууны импортыг хязгаарласнаас хойш Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд Оросын түүхий нефтийг Брент маркийн үнээс хямд үнээр худалдан авч байна.  Оросын ESPO маркийн нефтийн худалдан авалт 7 дугаар сард 188,000 баррель болтлоо өссөн байна.  Хятадын Зүүн хойд бүсийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд Оростой ойр байдаг тул ESPO нефтийн хамгийн том худалдан авагч хэдий ч  шатахууны эрэлтээс хамаарч худалдан авалт нь буурсан.

"Барууны орнууд цаашид хориг арга хэмжээг чангатгахгүй бол Энэтхэг Оросын нефтийг худалдан авсаар байна" гэж Ройтерс агентлагт  мэдэгджээ.

Энэтхэг ч мөн ойрын жилүүдэд өөрийн нефтийн ордуудыг хөгжүүлэхээр зорьж байна. Энэтхэгт огт судлагдаагүй дөрвөн сав газарт 22 тэрбум баррель газрын тосны нөөцтэй байх боломжтой гэж S&P Global Commodity Insights мэдээлэв.

Одоогийн байдлаар Энэтхэгийн 3.36 сая км2 талбайтай сав газрын ердөө 10%-д нь хайгуул хийж байна. Гэсэн хэдий ч Газрын тосны сайд Хардип Сингх Пури 2024 онд Нээлттэй талбайн лицензийн бодлогын дагуу нефть олборлох лиценз шинээр олгосны дараа энэ нь 16% хүртэл нэмэгдэнэ гэж мэдэгдэв.

 

Эх сурвалж: Oilprice.com