Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ Австралийн литий, газрын ховор элементийн төслүүдийг санхүүжилтээр дэмжинэ

Ч.Сансар

Барууны орнуудын критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг байгуулж, бэхжүүлэх ажлын хүрээнд АНУ Австралийн лити, газрын ховор элементийн төслүүдийг дэмжиж, нийт 786 сая ам.долларын зээл олголоо.

Мягмар гарагт Австралийн "American Rare Earths" компани АНУ-ын Экспорт-Импортын банкнаас (EXIM) тус компанийн Вайоминг муж дахь Halleck Creek төслийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, 456 сая ам.доллар хүртэлх санхүүжилтыг олгоход бэлэн байгааг илэрхийлсэн захидал авснаа зарлав.

456 сая ам.долларын санхүүжилтыг Вайоминг  муж дахь Halleck Creek уурхайн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох сонирхлоо зарлав.

Компанийн ТУЗ-ийн гишүүн Мелисса Сандерсон "Энэ нь уг төсөлд хувийн хэвшлийн санхүүжилтыг татахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид найдаж байна" гэж хэлэв.

Мөн тус банк Юта муж дахь “Anson Resources” компанийн литийн үйлдвэрийн барилгыг санхүүжүүлэхэд зориулж 330 сая доллар санал болгосныг Австралийн компани мягмар гарагт мэдэгдлээ.

Энэ оны эхээр тус банк Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, "Australian Strategic Materials" болон "Meteoric Resources" компаниудын газрын ховор элементийн хоёр төсөлд нийт 850 сая ам.долларын санхүүжилт олгосон.

Австрали улс холбоотон орнуудаас ашигт малтмалыг боловсруулах салбарт хөрөнгө оруулалт татах болон дэлхийн нийлүүлэлтийн 80 гаруй хувийг хянадаг Хятадаас хараат байдлаа багасгах бодлогын хүрээнд АНУ-тай өнгөрсөн онд критикал минералын ажлын хэсэг байгуулсан аж.

Эх сурвалж: mining.com