Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Ногоон хөгжил төслийн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа

П.Жаргалсүрэн 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ногоон хөгжил төслийн нэгжийг 18 хүний бүрэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ төслийн хүрээнд Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн “Тэрбум мод” төслийн хүрээнд  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын амласан 100 сая модыг тарьж, ургуулах, үр, суулгацын нөөц бүрдүүлэх, тарьц, хөрс сайжруулах apга аргачлал, технологийг боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх мөн 100 сая модыг тарьж хүлээлгэж өгөөд зогсохгүй Монгол орны ойн санд үлэмж хэмжээний бүтээн байгуулалт үлдээхийг зорин ажиллаж байна. Түүнчлэн мод тарихад ашиглагдах үржил шимт хөрсний нөөц бий болгох, жилд арван сая шилмүүст, навчит болон  жимсний модны тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрыг байгуулж, мод тарих, иргэдэд экологийн боловсрол олгох, ойн сургалт, судалгаа хийх, ойн салбарын аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн болох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Ажлын төлөвлөгөөнөөс дурдвал:

1-р шат Бэлтгэл (2021-2024)

  • Үрийн генетик нөөцийн төв

  • Хөрсний инновац технологийн төв,

  • Хангайн бүсийн мод үржүүлгийн цогцолбор,

  • Суурьшлын бүсэд 5 сая мод тарих

2-р шат. Идэвхжүүлэх (2025-2027)

  • 40 сая мод тарих

  • Хангай, Говь, хамгаалалтын зурвас байгуулах

3-р шат Эрчимжүүлэх (2028-2031)

  • 55 сая мод тарих

  • Тооллого бүртгэлийн ажил гүйцэтгэх гэсэн үе шаттайгаар үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.

 

​​​​​​​