Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“GEOMINE-2024” эхэллээ

“GEOMINE-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудлын ХААН хурлын танхимд өнөөдөр эхэллээ.

Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан "GEOMINE 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд ийнхүү зохион байгуулж байна.

"GEOMINE 2024" олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Украйн, Буриад, Япон, Австрали, Герман, Франц, Чех, Казакстан, Пакистан улсын 47 байгууллагын төлөөлөл болох 80 орчим эрдэмтэн судлаач Геошинжлэх ухаан, Уул уурхай болон бусад чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, нийт 200 орчим хүн оролцож байгаа аж.

Тус хурал Геошинжлэх ухаан, Уул уурхай, Газрын тос, хий болон бусад гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилж, орон орны судлаач, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. 

Геошинжлэх ухааны хэсэгт:

Бүс нутгийн геологи ба геотектоник

Стратиграфи ба палеонтологи

Ашигт малтмал судлал ба газрын судлал

Метаморфизм ба усны чулуулгийн харилцан үйлчлэл

Геоморфологи ба дөрөвдөгч геологи

Геодези, GIS ба зайнаас тандан судлах

Геофизик ба геофизикийн хайгуул

Нөөцийн геологи, эдийн засгийн геологи

Гидрогеологи ба инженерийн геологи

Гео аюул ба байгаль орчны шинжлэх ухаан сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнөж салбар салбарын судлаач эрдэмтэд илтгэлээ тавьж байна.

Харин уул уурхайн хэсэгт дараах илтгэлүүд болно.

Уул уурхайн технологи, инноваци

Гадаргын болон далд уурхайн олборлолтын аргууд

Уурхайн маркшейдер ба мониторингийн

Уул уурхайн геотехникийн

Ашигт малтмалын боловсруулалт

Эрдэс баялгийн менежмент ба эдийн засаг

Уул уурхайн хөрөнгийн менежмент

Уул уурхайн автоматжуулалт ба дижитал

Уурхайн нөхөн сэргээлт ба байгаль орчны хяналт

Тогтвортой ба ногоон уул уурхай

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй.

Газрын тос, хийн асуудлаарх хурлын хэсэгт:

Уламжлалт болон уламжлалт бус газрын тос, хий

Газрын тос, хийн өрөмдлөг, олборлолт

Газрын тос, байгалийн хийн хайгуул

Газрын тос, хий боловсруулах

Газрын тос, байгалийн хийн тээвэрлэлт, нийлүүлэлтийн сүлжээний талаар ярилцана.

Бусад хэсэгт:

Ахлах сургуулийн STEM хөтөлбөр

Геологийн боловсрол

Ирээдүйн хүний нөөц

Гео өв, геопарк, геотуризм

Геоэтик ба бодлогын судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын ивээн тэтгэгчээр “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Бадрах Энержи”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мэйжор Дриллинг Монгол”, “Тэлмэн Ресурс”, “Гложекс Консалтинг”, “Гэрэлт-Очирваань” зэрэг компаниуд ажиллаж байгаа юм. Мөн "GEOMINE 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутам зохион байгуулахаар зорьж байгаа ажээ.