Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол Улс 62.514 тонн шатахууны нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан  мэдээллээр Монгол Улс энэ сарын 8-ны байдлаар 62.514 тонн шатахууны нөөцтэй байна. Тодруулбал, баруун бүс 12.553 тонн, хангайн бүс 5.435 тонн, төвийн бүс 34.975 тонн, зүүн бүс 9.551 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.

Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2.168 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Тухайлбал, А-80 автобензин 5.0 мянган тонн, АИ-92 автобензин 649.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 15.0 мянган тонн, дизель түлш 1.260.5 мянган тонн, ТС-1 /онгоцны түлш/ 60.5 мянган тонн, Жет А-1 түлш 15.3 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 162.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын энэ үед Монгол Улс 131.221 тонн шатахууны нөөцтэй байсан юм.

                                                                                    Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар