Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Геологийн салбар үүсэж, хөгжсөний 85 жилийн ойн өдөр өнөөдөр /2024.10.18/ тохиож байна. Эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцийг нээн илрүүлж, улсын эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулж буй гол боловсон хүчин нь геологичид билээ.

Одоогоор уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3, төсвийн орлогын 30 хувь, экспортын орлогын 94 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Монголын геологичид сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд монголын нийт өргөн уудам нутагт хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд 1:500.000-ны масштабтай судалгааг 100 хувь, 1:200.000-ны масштабтай геологийн судалгааг 9.23 хувь, 1:100.000-ны масштабтай геологийн судалгааг 13 хувь, 1.50.000-ны масштабтай геологийн судалгааг 2.02 хувьтай гүйцэтгээд байна.  

Ган алх, хадуураар зэвсэглэн Монгол орны хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулж яваа үе үеийн геологичдодоо баярын мэнд хүргэе.

                                                                                            “Mongolian mining journal” сэтгүүлийн редакц