Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

UBS банк: 2025 онд зэсийн үнэ 10500 ам.доллар болно

Ч.Сансар

Эрчим хүчний шилжилтэд шаардлагатай зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт багасах учир 2025 онд 200 мянга гаруй тонн зэсийн нэмэлт эрэлт, хэрэгцээ үүснэ. Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ 2025, 2026 онд нэг тонн нь дунджаар 10,500, 11,000 ам.доллар байх төлөвтэй гэж UBS банк Пүрэв гарагт мэдэгдлээ.

"Бид ойрын хоёр жилийн зэсийн үнэ ханшны талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа" гэж UBS банкны шинжээч Шэрон Дин сэтгүүлчдэд хэллээ.

“Цахилгаан автомашины үйлдвэрлэл, нар, салхины эрчим хүч, Хятадын эрчим хүч зэрэг салбаруудын эрэлт хэрэгцээ тогтвортой хэвээр байгаа. Үүнээс гадна, хиймэл оюун ухаанд  зориулсан  мэдээллийн төв болон батлан ​​хамгаалахын хэрэгцээ зэрэг асар их хөгжиж буй салбаруудын зэсийн эрэлт нэмэгдэж байна" гэж Дин нэмж хэллээ.

Мөнгөний бодлогыг зөөлрүүлсний үр дүнд Европ болон АНУ-ын хэрэглээ сайжирч магадгүй юм. Зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлт нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн хямралаас үүдэлтэй уналтыг нөхөж байгаа.

Ашигт малтмалыг боловсруулах үнэ ханш унаснаас болж  ихэнх зэс хайлуулах үйлдвэрүүд алдагдалд орж байгаа тул нийлүүлэлт 2024 оны сүүлчээр эсвэл 2025 оны эхээр буурах төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах