Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

ЭРДЭНЭ РЕСУРС 2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2024 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (БХ)-ийн тухай мэдээллийг танилцууллаа. 

Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, 2024 оны 3-р улиралд бид Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, төлөвлөсөн уурхайн зэрэгцээ тэлэх боломж бүхий хайгуулын үр дүнгүүдийг танилцуулсан амжилттай байсан гэлээ. 

Тэрээр яриандаа, “9 дүгээр сарын эцэст Баянхөндий алтны төслийн үндсэн байгууламж болох боловсруулах үйлдвэр 55%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, үндсэн тоног төхөөрөмжүүд төслийн талбайд тээвэрлэгдэн ирж, бөмбөлөгт болон хагас өөрөө нунтаглах тээрмийн суурилуулалтыг гүйцэтгэж дууссан. Хаягдлын нэгдсэн байгууламж, 400 ажилтны кемпийн цогцолбор, 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг үйлдвэрийн бус дэд бүтцийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж, төслийн ерөнхий гүйцэтгэл 45%-д хүрээд байна” гэсэн юм.

Баянхөндий Алтны Төсөл

Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 2024 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 45%-д хүрсэн.

  • 2024 оны 3-р улирлын эцэст төслийн нийт зардалд ойролцоогоор 70 сая ам.долларыг зарцуулсан ба төслийн цар хүрээний өөрчлөлт, тээвэр болон цаг уураас үүдэлтэй саатлуудаас шалтгаалан хөрөнгийн зарцуулалт нэмэгдэх магадлалтай боловч боломжит санхүүжилтийн хүрээнд зохицуулах боломжтой гэж үзэж байна. 

  • Үйлдвэр болон үндсэн байгууламжуудын барилгын ажил улирлын эцэст ~55%-тай байна. Бөмбөлөгт болон хагас өөрөө нунтаглах тээрмүүдийн механик тоног төхөөрөмжийн угсралт, томоохон бетон цутгалтын ажлуудыг гүйцэтгэсэн. 

  • Үйлдвэрийн бус дэд бүтцийн бүтээн байгуулалт болох кемп, 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, агуулах, засварын цех, захиргааны барилга болон шугам сүлжээний ажил амжилттай урагшилж байна. 

  • 2025 оны 1-р улиралд бүтээн байгуулалтын дийлэнх хувийг эцэслэн, 2-р улиралд улсын коммист хүлээлгэн өгснөөр 2025 оны дундуур анхны алтыг үйлдвэрлэн 3-р улиралд олборлолтыг тогтворжуулахаар төлөвлөсөн. 

  • Улирлын эцсийн байдлаар төслийн талбайд ойролцоогоор 650 ажилтан ажиллаж, байгаль орчин, хөдөлмөрийн чадвар түр алдалтгүй 2,000,000 орчим хүн/цаг ажилласан амжилттай байна. 

Орон нутаг болон оролцогч талуудын хамтын ажиллагааны ажлын хүрээнд: 

  • Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024 онд төлөвлөсөн орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласан. 

  • Хүнд машин механизмын операторын сургалтыг 7 дахь удаагаа зохион байгуулж, орон нутгийн нийт 140 иргэнийг хамруулсан ба ММС-ийн Ухаа худаг уурхайд дадлагажин ажиллаж байна. 

  • Орон нутгийн иргэдийн усны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гурван худаг суурилуулах, сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилласан. 

Хөндий Эрдсийн Дүүргийн хайгуулын хөтөлбөр

1500 метр Баянхөндийн хүдрийн хяналтын өрөмдлөгийг гүйцэтгэсэн.

  • 1,048 тууш метрийн 89 гүехэн алмазан өрөмдлөгийн цооног бүхий хүдрийн хяналтын өрөмдлөгийн хөтөлбөрийг гүйцэтгэсэн. Энэхүү хөтөлбөр нь олборлолтын эхний 3-4 сарын хугацаанд олборлохоор төлөвлөсөн гадаргаас 15 метрийн гүнд орших өндөр агуулгатай бүсүүдэд төвлөрсөн. Мөн ирээдүйн уурхайн төлөвлөлтөд ашиглах 456 тууш метрийн 10 цооног өрөмдсөн. 

  • Газрын гадаргаас 12 метрийн турш 6.61 г/т алтны агуулга бүхий интервал огтолсон үр дүнгүүд нь өнөөгийн блок модел дахь өндөр агуулга бүхий бүсүүдийг баталгаажуулж байна. 

Баянхөндийн ил уурхайн нөөцийг тэлэх боломжийг судлахаар 950 метрийн өргөтгөлийн өрөмдлөгийг гүйцэтгэсэн.

  • Бүх цооногууд алтны хүдэржилттэй давхаргыг огтолж, нөөцийг нэмэгдүүлэх болон ил уурхайн хязгаарыг тэлэх боломжтойг харууллаа. 

  • Үр дүнгүүдэд Баруун Страйкер бүсэд бүртгэгдсэн хамгийн өндөр агуулгатай огтлол багтсан ба онцлох үр дүнд: BKD-377 цооногт 7.3 г/т алтны агуулга бүхий 42 метрийн интервал огтолсон ба үүнд 15-79 г/т алтны агуулга бүхий хэд хэдэн интервал багтаж байна. 

2024 оны 3-р улирлын онцлох үйл явдлууд:

Сэтгэгдэл (3)

  • Fatima_Frisco (3.93.40.64)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2026 оны 03 сарын 24 | Хариулах
  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах
  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах