Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Arcadium Lithium-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Рио Тинтод худалдана

Ч.Сансар

Arcadium Lithium компанийн хувьцаа эзэмшигчдийн 98 орчим хувь нь хувьцаагаа Рио Тинто-д 6.7 тэрбум ам.доллараар худалдах саналыг дэмжлээ гэж тус компани мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа хувьцааны үнэ 7 орчим хувиар өссөн байна.

2025 онд байгуулагдах тус гэрээний үр дүнд Рио Тинто дэлхийн 3 дахь том литийн олборлогч болох юм байна.

Arcadium хууль эрх зүйн бэрхшээлтэй тулгарч байна. Жишээ нь зарим хувьцаа эзэмшигчид худалдан авах гэрээний талаар буруу мэдээлэл өгсөн, нуун дарагдуулсан, хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Энэ оны эхээр Рио Тинто Arcadium-ын нэгж хувьцааг нь 5.85 ам доллараар бэлнээр авахаа зарласан нь 10-р сарын 4-ний өдрийн хувьцааны хаалтын үнэ ханшаас бараг 90%-иар өндөр байгаа билээ.

Уг гэрээг байгуулснаар Рио Тинто нь Arcadium-ын Аргентин, Австрали, Канад, АНУ дахь литийн уурхай, боловсруулах үйлдвэрүүдийг эзэмшиж, Тесла, BMW, General Motors зэрэг чухал компаниудтай бизнесийн чухал харилцаа тогтоох боломжтой болно.

Эх сурвалж: reuters.com