Ч.Сансар
Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны 26 дахь хуралдаан энэ сарын 20-24-ний өдрүүдэд Москва хотноо болж өнгөрлөө.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар тус хуралдааныг тэргүүлэв. Уулзалтад оролцогчид хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлж, хоёр талын гурван баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тус нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны тэргүүн 2024 онд Монголын түншүүдтэй хамтарсан ажлын үр дүнг дүгнэв.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов “Бид эрчим хүчний асуудлаарх яриа хэлэлцээг ахиулж, геологи, эрдэс баялгийн ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээгээ эрчимжүүллээ. Төмөр зам, тээвэр, ложистикийн асуудалд онцгой анхаарал хандуулж, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг бэхжүүлэх болон хоёр улсын хоорондох шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх талаар ярилцаж байна. Түүнчлэн боловсрол, спорт, соёл зэрэг нийгмийн ач холбогдолтой хамтын ажиллагааны салбарт харилцаа холбоогоо хөгжүүлж байна” хэмээн онцоллоо.
Орос, Монголын худалдааны эргэлт жил бүр нэмэгдэж байна. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний худалдааг хялбарчлах зорилгоор Евразийн эдийн засгийн холбооны татварын хөнгөлөлтийн нэгдсэн тогтолцооны хүрээнд ОХУ-ын Холбооны Гаалийн алба, МҮХАҮТ-ын хооронд байгуулсан захиргааны хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх тухай протоколд талууд гарын үсэг зурав.
”Аурус Кашемир”, “Blue Sky Cashmere” компаниудын хооронд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх гэрээ байгууллаа. Энэхүү баримт бичиг нь ноолуур боловсруулах төсөл хэрэгжүүлэх, Оросын зах зээл болон ЕАЭБ-ын орнуудын зах зээлд жилд 2000 орчим тонн утас, нэг сая шугаман метр даавуу нийлүүлэх зорилготой юм.
Хуралдааны үр дүнд Талууд дараах тохиролцоонд хүрэв:
Эх сурвалж: Министерство экономики Республики Бурятия