Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Уул уурхайн салбар 2024 онд

Р.Ренчиндулам

Уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил, ололт амжилт бол улс эх орны эдийн засгийг тэлэх, тогтвортой хөгжлийг түүчээлэх бодит суурь нь юм. ДНБ-ий 30%. аж үйлдвэрийн салбарын 72%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79%, экспортын 94%, улсын төсвийн орлогын 30%-ийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь энэ салбарын ач холбогдлыг тодорхойлно.

Энэ онд уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зэрэгт талууд хамтран онцгойлон анхаарч ажилласан жил байв. Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлолтоос боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчны шинэчлэл хийгдэж, хөгжлийн хурдасгуур болсон Аж үйлдвэрийн IV хувьсгалд суурилсан технологийн дэвшил, инновац цахим шилжилт нэвтэрлээ.

Хэдийгээр дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн эдийн засгийн салбар дахь өрсөлдөөн, олон улсын геополитикийн ээдрээтэй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл зэрэг олон сорилттой тулгарсан ч тэр бүгдийг амжилттай даван туулж чадлаа.

Хариуцлагатай, ил тод, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч, бусад дэд бүтцийн салбаруудад цогц бүтээн байгуулалтууд өрнөх сэргэлтийн үе ажиглагдан улмаар Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар эрдэс баялгийг боловсруулан баяжуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд аж үйлдвэрүүдийн эхлэл тавигдлаа. Ингэснээр нүүрс-хими, кокс- химийн цогцолбор, гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолборын суурь тавигдаж, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эрдэс бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдсэнээр эдийн засаг, нийгмийн олон чухал ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна.

2024 онд Монголын уул уурхайн салбарт өрнөсөн Онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

100 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ САНАЛ ХУУЛЬ БОЛОН БАТЛАГДАВ

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн батлав /2024.04.12/. Гэхдээ энэ нь олон жил дамнан яригдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс ялгаатай байв. Учир нь, Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилга" гарган D-petition цахим өргөдлийн системд байршуулсныг долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсэг зурсан юм. Үүний дагуу УИХ-аас Ажлын хэсэг гарч, тус утга агуулга бүхий заалттай хэсгийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасахаар хуулийн төсөл боловсруулсан нь ийнхүү УИХ-аар эцэслэн батлагдав.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-т "Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" хэмээн тусгасан заалт ийн хасагдав. Товчхондоо, 100 мянга гаруй хүний санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж, газрыг 100 жилээр гадны иргэнд эзэмшүүлэх, зохицуулах тухай Монгол Улсын хуулийн заалт хүчингүй болов.

Ийнхүү D-Parliament цахим систем амжилттай нэвтэрч, хууль боловсруулах шатанд ард иргэдтэйгээ зөвлөлдөн тэдний саналыг тусган, иргэд гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэх бус цахимаар санал бодлоо илгээх болсон нь төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ардчиллын үндсэн зарчим биелэлээ олж буй хэрэг юм.

Харин 2024 оны сүүлийн өдрүүдэд парламентын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барих шаардлага үүссэн бөгөөд тус ажлыг Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд анх батлагдсан. Батлагдсан цагаас хойш буюу 11 жилийн хугацаанд нийт 15 удаа нэмэлт, өөрчлөлт ороод байна. Шалтгаан нь хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүй үзэж байна.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон нэршлийг нь өөрчлөхөөс эхлээд хөрөнгө оруулалтын орчныг илүү тодорхой болгохыг зорьж байгаа аж. Тодруулбал, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчдад үйлчилгээг сайжруулж, үзүүлэх төрийн хялбаршуулах асуудлуудыг тусгахаар ажиллаж байгаа ажээ.

Хуулийг шинэчлэн найруулснаар хөрөнге оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнге оруулалтыг дахин идэвхжүүлэх, хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Түүнчлэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбаруудад гадаадын хөрөнге оруулалтыг татсанаар үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээг дэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, дэвшилтэт техник технологи, нөү-хау нэвтрүүлэх, инновацыг дэмжих замаар Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ гэж хэлж болох юм.

 

ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ

 

Засгийн газар 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, батлуулсан юм /2024.06.05/. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах үүднээс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 23 жилийн өмнө гаргаж байсан ч хэрэгжилт нь зорилгодоо хүрээгүйгээс гадна үүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хүчинтэй хугацаа дуусгавар болсноор уг бодлогын хэрэгжилт ч мөн зогссон. Энэ хүртэлх цаг хугацаанд дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн байдал, хот хөдөөгийн иргэдийн хэрэгцээ шаардлага нэлээд өөрчлөгдсөн учир бодлогыг шинээр боловсруулах шаардлага үүссэн юм.

Харин энэ удаад "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг эдийн засаг, нийгэм, газар зүйн онол, өсөлтийн төвийн онол, кластерын үзэл санаа, системийн онол зэрэг орчин үеийн судалгааны аргачлалд тулгуурлан 100 орчим эрдэмтдийн оролцоотойгоор цоо шинээр боловсруулжээ. Энэ хүрээнд бүс нутгийн байршлын онцлогийг харгалзан 6 бүсэд хуваан бодлогоо боловсруулжээ.

Дээрх бүсүүдийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, үйлдвэрлэл, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо зэргийг бий болгохын тулд 2024-2050 онд үе шаттайгаар нийт 220 төслийг улсын төсөв болон гаднын зээлээр санхүүжүүлэн хэрэгжүүлэх юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогод Аж үйлдвэрийн чиглэлээр эдийн засгийг эрчимжүүлэх 14 мега төсөл туссан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээ 2 дахин өсөж, нэг хүнд ноогдох ДНБ 10.600 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байна.

 

УРАН БА ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 

"Бадрах энержи" компанийн хэрэгжүүлж буй "Зөөвч-Овоо" ураны ордыг түшиглэн 1.6 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэнэ.

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан /2024.11.21/ нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. Учир нь, хуульд өөрчлөлт оруулснаар "Зөөвч-Овоо" ураны ордын Хөрөнгө оруулалтын гэрээг хийх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийг баталж, хүчин төгөлдөр үйлчилж эхлээд 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт сул байсан юм.

Энэ удаагийн хуулийн төслийн Ажлын хэсгийнхний үзэж буйгаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 6.2 “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” заалтыг баримтлан хэрэгжүүлэхийг гол зорилго болгожээ.

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар "Зөөвч-Овоо" ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэг алхам урагшиллаа. Францын терийн өмчит "Орано майнинг" групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээгээр хоёр тал хэрхэн харилцан ашигтай ажиллах, уурхайн ашиглалтын үед үүсэх хог хаягдлыг хэрхэн устгах, хаалтын үед ашиглах мөнгийг хаана байршуулах зэрэг нарийн асуудлууд тодорхой болно. Тиймээс гэрээ байгуулагдахаас өмнө гэрээнд тусгагдах зүйлийн талаар дэлгэрүүлэх нь илүүц биз.

Ямартай ч Цөмийн энергийн салбарын хамтын ажиллагаа, экспорт өсч байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, булшлахыг хориглох, Цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Мөн хуулийн төслийг дагаад Татварын тухай, Компанийн тухай болон Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон юм.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи" компанийн эзэмшиж буй "Зөөвч-Овоо" ураны ордыг түшиглэн 1.6 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэнэ.

 

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

 

Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүтээхэд ашигладаг хамгийн эрэлттэй түүхий эд нь газрын ховор элемент. Үүнийгээ дагаад дэлхий дахинд эрэлт нь ч нэмэгдээд буй. Монгол Улсын хэмжээнд нийт газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөц бүхий 6 орд бий. Энэ нь дэлхийд эхний 15-д орох нөөц. Эдгээр ордыг зах зээлийн эргэлтэд оруулах, эдийн засгаа тэлэх боломж байна гэсэн үг. Жишээ нь, Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжих Халзан бүрэгтэй төсөл. Халзан бүрэгтэй ордын тухайд, 1984 онд Орос, Монголын хамтарсан геологи судалгааны баг илрүүлсэн. Тус орд Лантан (La), Церий (Се). Диспрози (Dy). Неодим (Nd) гэх газрын ховор элемент болон бусад ховор металлын нөөцтэй хэмээн мэдэгдээд буй. Түүнээс хойш геологи судалгаа, хайгуулын ажлыг үе шаттай явуулжээ.

Харин энэ жилээс эхлээд хайгуулын ажлыг эрчимжүүлж, ТЭЗҮ боловсруулах шатандаа ирсэн ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа юм. Түр гэж хэлж буйн учир нь, АҮЭБ- ийн сайд Ц.Туваан "Халзан бүрэгтэй төслийг түр зогсоосон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Газрын ховор элементийн салбарыг дэмжинэ" гээд УИХ-аар батлуулсан. Монголд газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлж буй компани бодит хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Гэхдээ Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлэхэд нэлээд хугацаа хэрэгтэй" гэсэн юм.

Төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс Байгаль орчны нөлөөллийн нэгдсэн үнэлгээг 2024 оны 6 дугаар сараас Австралийн "Sustainability East Asia" компаниар хийлгэсэн бөгөөд 2026 онд үнэлгээний хариу нь гарах юм. Энэ бүхэн орон нутгийн иргэд рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил дутмаг бай- гааг харуулж байна. Тиймээс төслийг үргэлжлүүлэхэд нэлээд хугацаа шаардлагатай бололтой.

 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААН НЭВТЭРЧ ЭХЭЛЛЭЭ

Техник, технологи хөгжихийн хэрээр бүх зүйл дижитал хэлбэр рүү шилжиж байна. Уул уулхайн салбарт ч мөн адил үүлэн технологи, хиймэл оюун ухааныг ашиглаж эхэллээ.

Геологи хайгуулын эрэл хайгуул, эрдэс бүтээгдэхүүн, хүдрийн агууламжийг тодорхойлох, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх, автомат өрөмдлөгийн систем суурилуулах зэрэгт тусгайлан зориулсан олон төрлийн технологийн шилжилтийг нэвтрүүлж байна.

Бүрэн удирдлагатай уул уурхайн роботуудыг үйлдвэрлэж, геологийн үнэлгээнд зориулсан мэдээлэлд илүү гүнзгий дүн шинжилгээ хийх асар их боломжууд нэвтэрч байна. Ордын нөөцийг тогтоож, олборлолт явуулахад технологийн маш хурдтай хувьсал өөрчлөлт гарч эхэллээ.

Монголын уул уурхайн салбарт ч энэ техник технологи нэвтрээд эхэлсэн. Үүний нэгэн жишээ нь, агаарын геофизикийн судалгаа.

Тодруулбал, олон улсын геологи салбарт нэвтэрсэн арга аргачлал, шиналь техник, тоног төхөөрөмжийг ашиглан агаар геофизикийн ажлыг Австралийн "Xcalibur компани гүйцэтгэж байгаа бөгөөд тус компани судалгааны үр дүнг ашиглан талбайн хэтий телевийг тодорхойлохоос гадна геологи геохимийн судалгааг тухайн талбайд давхар хийж байгаа юм.

Хэрэв нийт нутаг дэвсгэрийн хэмжзона төслийг хэрэгжүүлбэл цөлжилтийн тархалт гүний усны сав газрын тархалтыг судлах дэд бүтцийн бүтээн байгуулалт зэргийг хийх болно. Мөн газрын гүний хагарал, ан цавын байршлыг тогтоож салбар хоорондын мэдээллийг хангах боломж бүрдэх юм. Ингэснээр тухайн талбайн ашигт малтмальн хэтийн телевийг богино хугацаанд үнэлэн, херенге оруулагчдын сонирхлыг татах болно.

Түүнчлэн "Эрдэнэт үйлдвэр" ТӨΥΓ жилээс эхлэн тендер сонгон шалгаруулалтдаа хиймэл оюун ухааныг ашиглаад эхэлсэн. Ингэснээр тендер сонгон шалгаруулалттай холбоотой элдэв маргаан багасч, үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болж байгаа юм. Цаашид төрийн бүх байгууллагын тендер сонгон шалгаруулалтад хиймэл оюун ухааныг ашигладаг болох аж.

"Оюутолгой" компани Алсын удирдлагын төвийг саяхан нээсэн байна. Ингэснээр тус төвөөс операторууд 1.300 метрийн гүнд байгаа тоног төхөөрөмжүүдийг удирдан ажиллуулах боломжтой болох юм. Тус төвийн утгуурт 6 ачигч, өрмийн 2 машин алсын удирдлагатай. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа хэдий ч одоогийн байдлаар гүний уурхайн тэсэлгээний үеэр 2-3 утгуурт ачигч ажиллуулж, 200-300 тонн хүдэр татах байдлаар ажиллаж байна.

Мөн хүний оюун ухаанаар оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг системийг гүний уурхайд нэвтрүүлж байна. Тус системийг ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрэх аж.