Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чилийн зэсийн салбар сэргэж байна

Ч. Сансар

Хэдийгээр зэсийн үнэ бага байгаа ч Чилийн зэсийн экспортын орлого 12 дугаар сард огцом өссөн байна. Энэ нь Чилийн уурхайнууд сүүлийн хорин жилийн хамгийн доод түвшнээсээ сэргэж байгааг харуулж байна.

Чилийн Төв банкны мягмар гарагт гаргасан мэдээллээс харахад борлуулалт 11-р сарынхаас 10%, өмнөх оны мөн үеэс  13%-иар өсч, 4.66 тэрбум долларт хүрсэн байна. Зэсийн  дундаж үнэ 5-р сард нэг фунт 4.73 ам. доллар байсан бол  12-р сард 4.16 доллар хүртэл буурсан хэдий ч Чилийн экспортын орлого өссөн байна.

Төрийн өмчит Codelco компанийн хөрөнгө оруулалтууд үр дүнгээ өгч эхэлсэн бол  Teck Resources Ltd. компанийн их засварт орсон уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлснээр дэлхийн зэсийн тэргүүн үйлдвэрлэгч  улсын нийлүүлэлт нэмэгдэж байна.

Эх сурвалж: mining.com