Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб ураныг баяжуулж, борлуулна

ДУБАЙ, 1-р сарын 13 (Ройтерс) - Саудын Араб бүх ашигт малтмалаа, тэр дундаа ураныг олборлож худалдах замаар мөнгө олохоор төлөвлөж байна гэж Саудын Арабын Эрчим хүчний сайд хунтайж Абдулазиз бин Салман даваа гарагт мэдэгдэв.

"Бид ураныг баяжуулаад, борлуулна, мөн бид "шар нунтаг" хийнэ” гэж сайд Дахран хотод болсон бага хурлын үеэр хэлэв. “Шар нунтаг” нь цацрагийн эрсдэл багатай ч аюулгүй харьцах шаардлагатай.

Саудын Араб цөмийн хөтөлбөрөө дөнгөж эхлүүлж байгаа бөгөөд түүнийгээ хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Уран баяжуулах нь энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд цөмийн зэвсэгтэй холбоотой учраас эмзэг асуудал аж. Тус улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхийн тулд цөмийн эрчим хүчийг ашиглахыг зорьж байгаа гэж мэдэгдлээ.

Саудын Арабын цөмийн амбиц хаана дуусах нь тодорхойгүй байна. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2018 онд бүс нутгийн өрсөлдөгч Иран цөмийн зэвсэг бүтээвэл Саудын Араб мөн цөмийн зэвсэгтэй болон гэж мэдэгдэж байсан.

Персийн булангийн өөр нэгэн улс Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) нь Арабын дэлхийн анхны олон блоктой цөмийн эрчим хүчний станц ашигладаг. АНЭУ ураныг баяжуулахгүй, ашигласан түлшээ дахин боловсруулахгүй байх үүрэг хүлээсэн.

Эр-Рияд анхны цөмийн реактороо хараахан эхлүүлээгүй байгаа бөгөөд түүний цөмийн хөтөлбөрийг Олон улсын атомын энергийн агентлагтай байгуулсан тусгай гэрээний дагуу хянадаг. Энэхүү гэрээ нь хөгжил буурай орнуудыг олон төрлийн тайлан, шалгалт, шаардлагаас чөлөөлдөг юм.

Эх сурвалж: reuters.com