Узбекистан улсын хамгийн өндөр татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад төртэй холбоотой эрчим хүч, уул уурхайн компаниуд тэргүүлж байна гэж тус Татварын Хорооноос 1-р сарын 15-нд гаргасан мэдээлэлд дурджээ. Нийтдээ 2024 онд 949 томоохон татвар төлөгчөөс 9.5 орчим тэрбум доллар татварт төлсөн байна.
Хамгийн өндөр татвар төлсөн 10 аж ахуйн нэгж нь нийт аж ахуйн нэгжийн татварын орлогын 57 орчим хувийг бүрдүүлжээ. өндөр татвар төлсөн эхний гурван компаниудын тоонд Навоин уул уурхайн үйлдвэр, Алмалык уулын металлургийн үйлдвэр, мөн уран олборлогч, экспортлогч Навоюран нар орсон байна.
дөрөв, тав, зургадугаар байранд газрын тос, байгалийн хийн "Узбекнефтегаз", хий нийлүүлдэг "Худгастаминот" компани, байгалийн хийн импорт-экспортын "УзГазТрейд" улсын компани орсон байна. Лицензээр “Chevrolet” брэндийн автомашин үйлдвэрлэдэг UzAuto Motors автомашин үйлдвэрлэгч долдугаарт жагсчээ.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс тамхины концерн UZBAT болон Tashkent Tobacco татвар төлөлтөөр эхний хоёр байрыг эзэлсэн.
Узбекистаны засгийн газар төсвийн алдагдалтай ажиллаж байгаа. 2024 оны эхний зургаан сарын байдлаар улсын төсвийн зарлага 11.6 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд үүний 50 орчим хувийг нийгмийн зардалд зориулсан аж. Улсын төсвийн орлого 2024 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 гаруй хувиар өссөн гэж Эдийн засаг, сангийн яам мэдээллээ.
Эх сурвалж: Eurasianet