Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP компани уурхайн үйл ажиллагаагаа сайжруулснаар төмрийн хүдэр болон зэсийн олборлолт нь өсжээ

Т.Бямбанаран

BHP групп Мягмар гарагт мэдээлснээр 2024 оны 12 дугаар сард төмрийн хүдрийн олборлолт бага зэрэг өссөн бол Чили дэх Эскондида уурхайн үйл ажиллагааг сайжруулсны ачаар тус металлын олборлолт 17%-иар нэмэгдсэн байна.

Дэлхийн хамгийн том олон улсын уул уурхайн компани болох BHP Баруун Австрали дахь South Flank уурхайн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлаа дуусгаж, 73.1 сая тонн төмрийн хүдэр олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад (72.7 сая тонн) өссөн үзүүлэлт юм. 

Дэлхий нийтээр нүүрсхүчлийн хий бага ялгаруулах, цэвэр эрчим хүч рүү шилжиж буйтай холбогдуулан зэсийн олборлолт BHP-ийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тус компани зэс олборлолтоо 17%-иар өсгөж, 510,700 тонн хүргэхэд нөлөөлсөн хүчин зүйлс нь илүү өндөр агуулгатай хүдэр ашиглаж, боловсруулалтын үйл явцыг сайжруулсан явдал байлаа.

BHP компани зэсийн зах зээл дэх хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд дэлхий дахинд 10 сая тонны хомсдол үүснэ гэж таамаглаж байна. Үүнтэй холбоотойгоор Эскондида болон Чилийн бусад төсөлд дор хаяж 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Төмрийн хүдрийн хувьд Баруун Австрали дахь үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг 282 саяас 294 сая тонн болгоно хэмээн таамаглаж байна.

“Бид энэ оны хоёрдугаар хагасад үйлдвэрлэлийнхээ олон салбарт төлөвлөгөөнийхөө дээд хязгаарт хүрч, зардлаа үр ашигтай удирдах замаар бүтээмжээ өсгөн ажиллахад бэлэн байна” гэж BHP компанийн Гүйцэтгэх захирал Майк Хенри мэдэгдлээ.

Тус компанийн хувьцаа өглөөний арилжааны үеэр 1%-иар өсөж, нэгж хувьцааны үнэ 40.67 австрали доллар болохын зэрэгцээ уул уурхайн салбар дахь өргөн хүрээний индекс нь 0.5%-иар нэмэгджээ.

BHP-ийн цэвэр өрийн хэмжээ 2025 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд 15 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Үүнд Бразил дахь 2015 оны Samarco далангийн ослоос үүдэлтэй нөхөн төлбөрийн заалтууд голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: www.mining.com

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах