Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын тарифын бодлогоос үүдэн зэсийн үнэ Нью-Йоркт өсөж, Лондонд буурлаа

Т.Бямбанаран

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын шинэ тариф тогтоохоо мэдэгдсэний дараа Нью-Йоркт зэсийн үнэ өссөн бол Лондонд буурчээ. Энэхүү тарифын бодлого нь Америкийн үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж, дэлхий дахинд эрэлт буурах эрсдэл дагуулна.

Трамп зэс, хөнгөн цагаан, ган, компьютерын чип болон эмийн бүтээгдэхүүнд тариф ногдуулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр төлөвлөж байна. Тус улсын Сангийн сайд Скотт Бессент тарифыг 2.5%-иас эхлүүлэхийг санал болгосон. Харин Трамп өөрийн мэдэгдэлдээ, “Үүнээс өндөр хувь тогтоож, үйлдвэрлэлийг эх орондоо эргүүлэн авчрах ёстой” гэсэн юм.

Тус мэдэгдлийн дараа Нью-Йоркийн зэсийн фьючерс үнэ өссөн бол Лондоны Металлын Бирж (LME)-д буурсан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү үнийн зөрүү ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй аж. Харин цаашдаа хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй хэвээр байна. Зарим мэргэжилтнүүд “БНХАУ дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлснээр тарифын нөлөөг саармагжуулж магадгүй” гэж дүгнэжээ.

Лондоны Металлын Бирж дээр хөнгөн цагаан болон бусад металлын үнэ ч буурчээ. Америк долларын ханш өссөн нь БНХАУ болон аж үйлдвэржсэн бусад оронд импортын өртөг нэмэгдэхэд хүргэжээ. Тухайлбал, АНУ-ын хөнгөн цагаан, зэс, гангийн гол нийлүүлэгч болох Канад улсад энэхүү тарифын бодлого хамгийн ихээр нөлөөлөх төлөвтэй юм.

Нью-Йоркийн Comex бирж дээр зэсийн үнэ 0.6%-иар өссөн бол LME-д 0.9%-иар буурч, нэг тонн нь 9,014 ам.доллар болжээ. Харин хөнгөн цагаан 0.8%-иар, цайр 1.9%-иар тус тус унасан байна.

Эх сурвалж: www.mining.com

Сэтгэгдэл (2)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах