П.Жаргалсүрэн
"Дэлхийн мөнгөний судалгаа 2024" тайланд дурдсанаар 2015-2024 оны хооронд мөнгөний эрэлт бүхий л салбарт эрс өөрчлөгдөж, дэлхийн технологи, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг илэрхийлж байна. Хамгийн том өөрчлөлтүүдийн нэг нь нарны эрчим хүчний салбарт гарсан бөгөөд нарны хавтан үйлдвэрлэхэд ашиглагдах мөнгөний эрэлт огцом өссөн ба 2015 онд 60 сая унц мөнгө хэрэглэж байсан 232 сая унц хүртэл өссөн байна. Энэ өсөлтийг дэлхийн нарны эрчим хүчний хурдацтай хөгжилтэй холбон тайлбарлаж байна.
Цахилгаан болон электроникийн салбарын мөнгөний хэрэглээ мөн өссөн. 2015 онд 213 сая унц мөнгө ашиглаж байсан бол 2024 онд энэ тоо 254 сая унц болж нэмэгджээ. Энэ өсөлт нь технологийн тасралтгүй дэвшил, ялангуяа хэрэглээний электроник дахь мөнгөний чухал үүрэгтэй холбоотой.
Гэхдээ бүх салбарт мөнгөний эрэлт нэмэгдээгүй. Мөнгөөр хийсэн зоос, гулдмай гэх мэт хөрөнгө оруулалтын эрэлт огцом буурсан. 2015 онд энэ салбар 309 сая унцаас дээш хэрэглээтэй байсан бол 2024 онд 212 сая унц хүртэл буурчээ. Энэ нь хөрөнгө оруулалтын чиг хандлагын өөрчлөлт болон бусад хөрөнгийн ангилал руу шилжиж буй байдлыг илтгэнэ.
Мөнгөний эрэлтийн өсөлтийг хамгийн ихээр хөтөлж буй хүчин зүйл бол нарны эрчим хүчний салбар үйлдвэрлэлийн тэлэлт бөгөөд бусад салбарууд тогтвортой өсөх эсвэл технологийн өөрчлөлтөөс болж буурах хандлагатай байна. Мөнгө нь олон салбарт, ялангуяа сэргээгдэх эрчим хүч болон электроникын үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай хэвээр байна.
Эх сурвалж: Silver Institute's World Silver Survey 2024 report