Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Өмнөд Африкийн сайд: Нүүрс бол манай улсын хувьд нэн чухал ашигт малтмал

Ч. Сансар

Өмнөд Африк нүүрсийг эдийн засгийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг учир критикал минерал гэж үзэх ёстой гэж Эрдэс баялгийн сайд Гведе Манташэ даваа гарагт мэдэгдэв.

Өмнөд Африк бол дэлхийн томоохон нүүрс үйлдвэрлэгч, экспортлогчдын нэг юм. Нүүрс нь тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн гол эх үүсвэр бөгөөд одоогоор Өмнөд Африкийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 85 орчим хувийг нүүрсний цахилгаан станцууд хангадаг аж.

Өмнөд Африк сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байгаа ч нүүрс нь эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байна. Үүний нэг шалтгаан нь “Шударга шилжилт” төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагууд, түншүүдээс олон тэрбум ам.долларын санхүүжилт хүсч байгаа явдал юм.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр өнөөдөр Кейптаун хотод болсон уул уурхайн чуулга уулзалтын үеэр Эрдэс баялгийн сайд “Бид нүүрсийг чухал ашигт малтмал гэж үзэж байгаа. “Ноён” нүүрс буцаж ирлээ” гэж хэлсэн.

Өнгөрсөн оны сүүлд Өмнөд Африкийн Дээд шүүх шинэ нүүрсний цахилгаан станц барих засгийн газрын төлөвлөгөө нь хууль бус, үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндийг хамгаалах эрхийг зөрчиж байна гэж үзжээ.

Өмнөд Африкийн засгийн газар 1.5 ГВт хүчин чадалтай нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Гэвч энэхүү шийдвэрийг нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулна гэж тэмцэгчид эсэргүүцжээ.

Байгаль орчныг хамгаалах гурван бүлгээс гаргасан нэхэмжлэлийг Дээд шүүх дэмжиж, шинэ нүүрсний цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэрийг "хууль бус бөгөөд хүчингүй" гэж шүүгч Си Ж. Ван дер Вестхуйзен 12 дугаар сард гаргасан шийдвэртээ мэдэгджээ.

2024 онд Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвөөс нүүрсний цахилгаан станцуудыг татан буулгах санал хэрэгжихгүй, хойшлогдвол, Өмнөд Африкт агаарын бохирдлын улмаас 50 мянган орчим хүн нас барж, эрүүл мэндийн зардалд олон тэрбум доллар үрэгдэх болзошгүй гэж мэдээллээ.

 

Эх сурвалж: oilprice.com