Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

KoBold компани Намибид литий, никелийн хайгуулаа өргөжүүлж байна

Билл Гейтс, Жефф Безос зэрэг тэрбумтнуудын дэмжлэгтэй байгуулагдсан уул уурхайн KoBold Metals компани лити, никелийн эрэл хайгуулаа Намиби руу өргөжүүлж байна.

KoBold-ын Африк дахь үйл ажиллагааг хариуцсан гүйцэтгэх захирал Мфикэйи Макайи Bloomberg-т өгсөн ярилцлагадаа “тус компани одоо Африкийн өмнөд болон төвийн бүс нутагт критикал минералын эрэл хайгуул хийж байна” гэжээ.

KoBold нь хиймэл оюун ухааныг ашиглан дэлхийн царцдасын "Google map"-ийг бүтээж, зэс, кобальт, никель, литийн ордуудыг илрүүлэхийг зорьж байгаа юм.

KoBold өнгөрсөн оны 3 дугаар улиралд Намиби улсад хайгуулын зөвшөөрлөө авсан. Тус улс нь дэлхийд ураны үйлдвэрлэлээр илүү танигдсан  бөгөөд  лити, никелийн олборлолт сайн хөгжөөгүй гэж хэлж болно.

"Тиймээс бид хайгуул, судалгаа хийж байна. Манай улсад энэ салбарыг сайн мэдэдгүй гэдэг нь бидэнд боломж байхгүй гэсэн үг биш юм." гэж Макайи Bloomberg хэлсэн. Тус компани эрэл, хайгуулын эхний шатандаа явж байгаа гэж тэрбээр нэмж хэллээ.

Тус компани Замбийн зэс-кобальтын Mingomba уурхайд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Mingomba нь дэлхийн хамгийн өндөр зэсийн агуулгатай ордуудын тоонд ордог. Тус орд нь 247 сая тонн зэсийн хүдэртэй бөгөөд зэсийн дундаж агуулга нь 3.64%.

KoBold 2030-аад оны дунд үеэс эхлэн 300 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэх зорилготой. Хөрөнгө  босгох хамгийн сүүлийн арга хэмжээн дээр дээр KoBold-ын үнэлгээ бараг гурван тэрбум ам.долларт хүрсэн.

KoBold компани дөрвөн жилийн өмнө Канад улсын Квебек мужийн хойд хэсэгт лити илэрсэн бүс нутагт хайгуул хийх зөвшөөрөл авсан. Одоо Замби, Намиби, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсад болон Квебек, Саскачеван, Онтарио, Баруун Австрали зэрэг мужуудад арав орчим хайгуулын талбайтай. KoBold мөн Өмнөд Солонгос, АНУ-д хайгуул хийдэг.

Эх сурвалж: mining.com