Р.Ренчиндулам
Дэлхийн хамгийн том 20 уурхайн нэгт тооцогддог Мексикийн Пенаскитогийн удирдлага уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байгаагаа “Pan-American Mining”-д ярьжээ. Тус уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэрт олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Чили, Колорадо гэсэн хоёр ил уурхайгаас алт, мөнгө, хар тугалга, цайр агуулсан хүдэр олборлодог ажээ.
Пенаскито компанийн ерөнхий захирал Дэвид Меадор “Бид ирээдүйдээ итгэлтэй байх ёстой. Манай уурхай Мексикт маш их ач холбогдолтой. Одоогоор уурхайн ашиглалтын хугацааг 2030, 2032 он гэж тооцож байгаа. Тиймээс бид уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах нь хамгийн чухал гэдгийг тодорхойлж хайгуул, судалгаанд гол анхаарлаа хандуулж байгаа, энэ чиглэлийн ажлаа улам эрчимжүүлэх болно” хэмээн ярьжээ. Тус уурхай хүчин чадлаа нэмэгдүүлж, 2024 онд 592,000 унц алт олборложээ.
Мексикийн Закатекас-Zacatecas мужийн зүүн хойд буланд оршдог тус уурхайн хяналтын багцын дийлэнхийг АНУ-ын “Newmont Gold corporation” эзэмшдэг юм байна. Уурхайн батлагдсан нөөцийг 17.82 сая/унц алт, 1070.1 сая/унц мөнгө, 7098 сая тонн цайртай гэж тогтоож байжээ.