П.Жаргалсүрэн
2024 онд Хятадын эдийн засагт цэвэр эрчим хүчний салбар 10 гаруй хувь нэмэр оруулсан гэж Carbon Brief болон CREA-ийн дүн шинжилгээнд дурджээ.
Энэ нь ойролцоогоор 1.9 их наяд ам.долларын ногоон санхүүжилтэй тэнцэж байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн томоохон эдийн засагтай орнуудын эдгээр салбаруудын хэмжээтэй адил юм. Carbon Policy-ийн мэдээлснээр, цэвэр эрчим хүчний салбарууд нь одоо Хятадын эдийн засгийн бүтцэд томоохон байр суурь эзэлж байна.
Доорх графикаас харахад цахилгаан автомашин болон батарей нь цэвэр эрчим хүчний эдийн засагт хамгийн том хувь нэмэр оруулсан бөгөөд 2024 онд нийт 736 тэрбум ам.долларын үйлдвэрлэл явуулж,жилийн өмнөх үеэс 20%-иар өссөн байна. Салхи, нарны эрчим хүчний үйлдвэрүүд нийлээд 508 тэрбум ам.доллар хүрсэн бол төмөр замын тээвэр 256 тэрбум ам.долларыг тус тус бүрдүүлжээ. Энэхүү шинжилгээнд “цэвэр эрчим хүч” гэсэн ойлголт нь сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, цахилгаан түгээх сүлжээ, эрчим хүч хадгалах технологи, эрчим хүчний хэмнэлт, цахилгаан тээврийн хэрэгсэл, төмөр зам зэргийг хамарсан байна.
Эх сурвалж: www.statista.com