Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Казахстанд 20 сая тонны нөөцтэй газрын ховор элементийн орд илэрлээ

Ч.Сансар

Казахстаны геологичид 300 метрийн гүнд 20 сая гаруй тонн нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлсэн тухай тус улсын Аж үйлдвэр, барилгын яам лхагва гарагт мэдэгдлээ.

Казахстан нь одоогоор АНУ-ын Геологийн албаны газраас гаргадаг ховор металлын нөөцтэй орнуудын жагсаалтад ордоггүй. Хэрэв энэхүү нөөц нь батлагдвал Казахстан улс нь дэлхийд газрын ховор элементийн хамгийн их нөөцтэй гурван улсын тоонд орно (Хятад, Бразилийн дараа).

Тус улсын нийслэлээс 420 км-ийн зайд оршдог “Жана Казахстан” хайгуулын талбайд неодим, церий, лантан, иттрий илэрсэн бөгөөд газрын ховор металлын дундаж агууламж тонн тутамд 700 грамм байгаа гэж тус яам Telegram дээр мэдэгджээ.

Эх сурвалж: mining.com