Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

"Bastion Mining" компани "Xanadu Mines"-ийг 160 сая австрали доллароор худалдан авна

Credits: xanadumines.com

Өмнөговь аймгийн нутагт орших "Хармагтай" зэс-алтны ордыг эзэмшдэг "Xanadu Mines" компанийг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Bastion Mining" компани худалдан авахаар болжээ.

"Bastion Mining" компани нь алтны төслүүдэд хөрөнгө оруулдаг, Сингапурын хаалттай компани болох "Воrоo Pte." болон "Xanadu"-ийн захирал Л.Ганбаяр нарын харьяалагдах консорциумыг төлөөлж байгаа аж.

Уг компани "Хanadu Mines"-ийн нэгж хувьцааг 0.08 австрали доллароор худалдан авах санал тавьсан. Энэ үнэлгээ "Xanadu Mines"-ийн 5 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханшаас даруй 57%-иар өндөр дүн юм. Тодруулбал, тус компанийг 160 сая австрали доллароор (ойролцоогоор 102.4 сая америк доллар) үнэлж байгаа хэрэг.

Хэлцлийн хүрээнд "Bastion Mining" компани "Xanadu Mines"-ийн нэмж гаргах 286.8 сая хувьцааг 17.2 сая австрали доллароор худалдаж авна. Энэ нь худалдан авалтын явцад төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулагдана гэжээ. 

"Хармагтай" төслийн хувьд олборлолт нь 2056 он хүртэл үргэлжлэх ба энэ хугацаанд жилд дунджаар 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэх бололцоотой, дэлхийн хэмжээний томоохон төсөл юм.

Эх сурвалж: mining-technology.com