Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили улс уул уурхайн салбартаа шинэчлэл хийнэ

Credits: BHP

Т.Бямбанаран

Дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч BHP компанийн “Эскондида” уурхайн захирал Алехандро Тапиа Пүрэв гарагт Нью-Йорк хотноо болсон “ChileDay” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, “Чили улс хөрөнгө оруулалт ихээр татахын тулд хууль эрх зүйн орчиндоо илүү дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэж мэдэгдлээ.

Чили улс 2024 онд дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн ойролцоогоор дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлж, зэсийн хамгийн том үйлдвэрлэгч орны байр сууриа хэвээр хадгалж байна. Гэвч уул уурхайн компаниуд тус улсын хууль эрх зүйн зохицуулалтын үйл явц удаашралтай, төвөгтэй байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн.

Тус улсын хэмжээнд хүдэр дэх зэсийн агууламж буурч, дэлхийн зах зээл дээр эрэлт нэмэгдэж буй энэ үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үүсэж болзошгүй хомсдолыг нөхөхийн тулд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа.

Хэрвээ бид хууль эрх зүйн ил тод, ойлгомжтой байдал, эдийн засгийн тогтвортой байдал, түргэн шуурхай үйлчилгээг бүрдүүлж чадвал Чилид хөрөнгө оруулалтыг ихээр татах боломжтой гэх байр суурийг тус уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

“Эскондида” бол дэлхийд тэргүүлэгч зэсийн уурхай бөгөөд үйл ажиллагааг нь эрхэлдэг Австралийн BHP компани байгаль орчны зөвшөөрөл авчихвал Чили улсад нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа хэлжээ. Хөрөнгө оруулалтын эхний шатанд баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 2 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл багтсан.

Чилийн Зэсийн улсын комиссын мэдээллээр тус улсын зэсийн олборлолт 2024 онд 4.9%-иар нэмэгдэж, нийт 5.5 сая тоннд хүрчээ. Үүний дотор “Эскондида” уурхай дангаараа 1.28 сая тонн зэс үйлдвэрлэсэн аж. Энэ нь тус ордын нөлөө бүхий байр суурийг илтгэж байгаа хэрэг юм.

Эх сурвалж: reuters.com

Сэтгэгдэл (1)

  • Eric Donald (152.233.20.109)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 22 | Хариулах