О.Дөлгөөн
БНХАУ газрын ховор элементээ экспортолж эхэлсэн ч хатуу хяналттай хэвээр байна. Европын ханган нийлүүлэгчид экспортын зөвшөөрөл авах нь нэмэгдэж, зөвшөөрлийн хэмжээ 25%-иас 60% хүртэл өссөн тул автомашины үйлдвэрлэл саатах эрсдэл багасчээ. Гэсэн ч АНУ руу нийлүүлэх эсвэл Энэтхэг зэрэг гуравдагч орноор дайран өнгөрөх экспортын урсгал удааширч, хойшлоод байна.
2025 оны 4-р сард Хятад улс АНУ-ын тарифын эсрэг арга хэмжээний хүрээнд долоон төрлийн газрын ховор элемент, соронзны экспортыг хязгаарласнаас хойш энэ төрлийн экспорт ойролцоогоор 75%-иар буурч, Ази, Европ, АНУ-д зарим автомашины үйлдвэрлэл зогсоход хүрсэн.
АНУ болон Хятадын саяхан байгуулсан хэлэлцээр нь экспортын зөвшөөрлийг түргэсгэх зорилготой байсан ч экспортын зөвшөөрөл авах тогтолцоо нь төвөгтэй, ил тод бус хэвээр байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ тохиролцооны хүрээнд нийлүүлэлт сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэсэн хэдий ч зөвшөөрөл авах хугацаа урт (заримдаа 90 хоног орчим) байгаа тул нийлүүлэлтийн хүчин чадал хязгаарлагдмал болж байна гэж АНУ-ын соронз үйлдвэрлэгч “Dexter Magnetic Technologies” зэрэг компаниуд мэдэгдсэн.
Нөхцөл байдал сайжирч байгаа ч автомашин үйлдвэрлэгчид тодорхойгүй байдал, хомсдлын эрсдэлтэй тулгарсаар байна.
Эх сурвалж: reuters.com