П. Жаргалсүрэн
Уул уурхай, дэд бүтцийн салбарт ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж буй "Цэцэн Глобал" ХХК нь дэлхийн тэргүүлэх түншүүдтэй хамтран Монголын зах зээлд тогтмол үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжилд хүрэхийг зорьж байна. Тус компанийн үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар Захирал Ц. Мөнхдоржтой ярилцлаа.
"Цэцэн Глобал" ХХК-ийг үүсгэн байгуулахад ямар хүчин үнэт зүйл нөлөөлсөн бэ?
Монголын уул уурхай, дэд бүтцийн салбар дахь техник, технологийн дэвшил дутмаг, тэр дундаа өрөмдлөгийн чиглэлд тогтвортой, найдвартай шийдэл дутмаг байсан тухайн цаг үед "Цэцэн Глобал ХХК анх байгуулагдсан. Бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх бус, урт хугацаанд тогтмол үйл ажиллагаа явуулах цогц шийдэл санал болгож, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах зорилго тавьсан.
Манай компанийн гол үнэт зүйлс бол итгэлцэл-хариуцлага-тогтвортой хөгжил юм. Бид харилцагч бүрийн амжилтыг өөрсдийн амжилт хэмээн үзэж, урт хугацааны итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байна.
Тус компанийн JK Drilling болон Cangzhou Great Drill Bits компаниудтай байгуулсан түншлэлийн онцлог, ач холбогдол юу вэ?
Олон улсын өндөр технологи нэвтрүүлж буй JK Drilling болон Cangzhou Great Drill Bits зэрэг компаниудтай стратегийн түншлэл байгуулсан. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын зах зээлд хамгийн сүүлийн үеийн өрөмдлөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нэвтрүүлэх боломжийг нээж өгч байна.
Онцлог нь энгийн худалдаа, нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй. Бид хамтран сургалт, техникийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, алсаас дэмжих систем зэргийг нэгтгэсэн цогц экосистемийг хэрэглэгчдэд санал болгож байна. Энэ нь үйл ажиллагааны тасралтгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэхэд шууд үр нөлөө үзүүлдэг.
Монголын зах зээлд өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага хэрхэн нэмэгдэж байна вэ?
Сүүлийн жилүүдэд уул уурхай, усны хайгуул, сэргээгдэх эрчим хүчний төслүүд эрчимжихийн хэрээр өрөмдлөгийн технологид тавигдах стандарт шаардлагад өөрчлөлт орж, эрэлт хэрэгцээ ч эрс нэмэгдсэн. Өмнө нь энгийн, бага хүчин чадалтай машин хангалттай байсан бол өнөөдөр өндөр чанар, үр ашгийг нэмэгдүүлж, бага зардал, хэмнэлтийн үзүүлэлт, аюулгүй байдал хамгийн чухал шалгуур болж байна.
Тиймээс бид зах зээлийн энэхүү өөрчлөлтийг мэдэрч, илүү автоматжсан, ухаалаг системтэй машин, багаж хэрэгсэл нийлүүлэхэд онцгой анхаарч байна.
Технологийн шинэчлэл, инновацын шийдлүүдийг тус компани үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байна вэ?
Технологийн хөгжил бол бидний өдөр тутмын шийдвэрт нөлөөлж буй гол хүчин зүйл. Монголын зах зээлд нийлүүлж буй өрөмдлөгийн машинууд ухаалаг хяналтын систем, алсаас удирдах технологи, мэдрэгчүүдээр тоноглогдсон нь хэрэглэгчдэд илүү өндөр бүтээмж, бага зардлыг бий болгож байна.
Мөн дотоод үйл ажиллагаандаа CRM систем /Part Cycle Time/, буюу харилцагчдын мэдээллийн нэгдсэн санг байгуулж, харилцагчдын ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Үүний үр дүнд илүү хурдан шуурхай, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон.
Хэрэглэгчдэд зориулсан "Part Cycle Time" программын хөгжүүлэлтийн үр дүн ямар байна вэ? Бусдаас ялгарах онцлог юу вэ?
"Part Cycle Time" программ бол хэрэглэгчдэд зориулсан хамгийн шуурхай, найдвартай сувгуудын нэг болж чадсан. Үйлчлүүлэгчид маань техникийн үзүүлэлтийн талаарх тодруулга, сэлбэгийн захиалга, зөвлөмж авах зэрэг бүхий л асуудлыг онлайн, шууд чат, вебээр дамжуулан шийдэж байна.
Бусдаас ялгарах гол онцлог, давуу тал нь харилцагчдад үзүүлж буй үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх, мэргэшсэн багийн шууд оролцоо, нарийвчлал бүхий шийдэл юм. Бид хэрэглэгч бүрийн асуудлыг зөвхөн шийдэх биш, урьдчилан сэргийлэх чиглэлээр ч ажилладаг.
"Цэцэн Глобал" ХХК нь байгуулагдсан цагаас зөвхөн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгч бус, салбарын хөгжилд урт хугацааны бодит үнэ цэнэ бүтээх зорилго тавьж ажиллаж ирсэн. Бид дэлхийн технологийг Монголын нөхцөлд тохируулан нутагшуулахын зэрэгцээ, хэрэглэгч төвтэй, цогц шийдэл бүхий үйлчилгээг эрхэмлэдэг.
Цаашид ч бид харилцагч, түнш, ажилтнуудынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй байж, илүү хариуцлагатай, байгальд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдлүүдээр Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар тууштай ажиллаж байна
Ирээдүй бол бидний бүтээх өнөөдөр. Бид хамтдаа илүү ихийг, илүү зөв, илүү хариуцлагатай өндөр бүтээмжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна.